Олон улсын хоригоос чөлөөлөгдөж, их спортын тавцанд эргэн ирсэн ОХУ-ын шигшээ баг Сербийн нийслэлд болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-д оролцож байна. Эрэгтэй чөлөөт бөхийн шигшээ баг 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл, нийт 4 медаль, олимпын 4 эрхтэй тэмцээнээ дуусгалаа.
ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили эрэгтэй багийнхаа үзүүлсэн үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээллээ.
-Эрэгтэй багийн үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?
-Зарим нь гавьяа байгуулж, зарим нь болж өгсөнгүй. Гэхдээ хэн нэгнийг би буруутгах гээгүй. Хориг гэх зэрэг манай бөхчүүдийн туулж өнгөрөөсөн бэрхшээлийг бодохоор юм хэлээд байх ч хэрэггүй. Тиймээ, хэн нэг нь чадсангүй, гэхдээ тэдэнд багийн анд найз, ах дүүс байгаа. Нэг нэгэндээ тусалж, яаж бэрхшээлийг даван туулахыг үлгэрлэн харуулах хүн хангалттай бий. Манай бөхчүүдийн эцэг эх нь хүүхдүүдээрээ бахархах хэрэгтэй.
- Дэлхийн аварга болсон Ахмед Усманов, Заурбек Сидаков нарын талаар?
-ДАШТ-д эхний медалийг авах нь их чухал байдаг. Ахмед энэ даалгаврыг гялалзтал биелүүлсэн. Заурбек Сидаков сайн барилдлаа гэж хэлэх нь түүнийг огт магтаагүйтэй л адил. Тэр бол үнэхээр агуу тамирчин, агуу осетин, агуу орос хүн. Түүний барилдааны сүүлийн 28 секунд миний хувьд эцэс төгсгөлгүй урт мэт санагдаж байлаа. Би Сидаковыг ялна гэдэгт өчүүхэн ч эргэлзээгүй.
- Абдулрашид Садулаевын биеийн байдал ямар байна вэ?
- Рашид эмнэлэгт хэвтэж байгаа. Энэ долоо хоногийн сүүлээр гэмтэл нь хэр хүнд болох нь тодорхой болно. Эвгүй онош гарах магадлал өндөр. Хэн ч гэмтлээс зайлсхийж чадахгүй. Хэлэх ганц зүйл бол ямар нэг юм зүгээр нэг тохиолдчихдоггүй. Зөв дүгнэлт гаргах хэрэгтэй. Абдулрашид Садулаев өмнөө тавьсан зорилготой хүн. Баг, хамт олон, дэмжигчдийн тусламжтайгаар Садулаев эдгэрнэ, нэг бус удаа биднийг баярлуулах болно.
-Хүнд жинд авьяаслаг шинэ залуу гарч ирлээ гэж хэлж болох уу?
- Абдулла Курбанов ДАШТ-д медаль аваагүй ч олимпын эрх авсан. Олимпоос медаль авахын тулд хийх ажил түүнд маш их байгаа. Абдулла бараг саран дээрээс унаад ирсэн мэт л гэнэт гарч ирээд шууд ДАШТ-д орж, Гено Петриашвили шиг алдартнуудтай тун давгүй барилдлаа. 21-хэн настай, ирээдүй түүний өмнө байна. Олимпын өмнөх жилийн ДАШТ-д олимпын эрх авах даалгаврыг тэр биелүүлсэн. 65 кг-д манай Шамиль Мамедов гэдэг хөвгүүн иран бөхийг ялж, хүрэл медаль авлаа. Тэр дээд зэрэглэлийн түвшинд 2021 оны идэрчүүдийн ДАШТ-д л оролцож байсан бөх шүү дээ. Шамиль энэ хүрэл медальдаа сэтгэл ханахгүй, ирэх олимпод аварга болохын төлөө зүтгэнэ.
- Заур Угуев олимпын эрх авчирсан ч дөнгөж, тавдугаар байрт орлоо.
- Заур 7:2 ялж яваад ялагдсан. Заураас ийм олон оноо авдаг бөхийг урьд өмнө харж байсан уу? Тэр хэнд ч хүлээн зөвшөөрөгдсөн бөх. Ялагдлаа өөртөө тустайгаар эргүүлж чадах нь мэдээж.
-Олимпын 6 жингийн дөрөвт нь эрх авлаа. Сэтгэл хангалуун байна уу?
-Манай эрчүүд байнга ялан дийлсээр байгаад хөгжөөн дэмжигчдээ муу занд сургачихаж. Биднээс 100 хувь үр дүн үргэлж хүлээдэг. Гэхдээ энэ нь шигшээ багт их дарамт болдгийг ойлгох хэрэгтэй. Эцсийн мөч хүртэл бид ДАШТ-д оролцох эсэхээ мэдэхгүй, багийн бүрэлдэхүүн ч тодроогүй байлаа. Харин хорон муу санаатнууд бидний оруулахгүй, оруулна гэж маргалдан, орсон ч дарамтанд ороод ялагдана гэж гараа үрэн, хүлээж суулаа. Эрэгтэй 86, 97 кг-д олимпын эрх авч чадсангүй. Гэхдээ бид энэ хоёр жинд эрх авах нь битгий хэл Парисын олимпод медалийн төлөө өрсөллдөх болно. Одоогийн байдлаар бид олимпын эрх авч байгаа ч цаашдаа манай багийг олимпод оролцуулах эсэх нь ч яг тодорхой болоогүй байгаа. Тэд бидэнд хүлээн авахын аргагүй шаардлага тавьж байна. Бөхийн ертөнц тэр чигээрээ орос бөхчүүдийн эргэн ирэлтийг алга ташин хүлээж авсан ч олимпод орох эсэхээ бид мэдэхгүй байна. Бидний үүрэг бэлэн байх явдал.
Сэтгэгдэл ( 5 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
Орос бол чөлөөт, сонгомол бөхөөр дэлхийн номер 1 гүрэн гэдэгтэй хэн ч маргахгүй л дээ
Ингэж Ояа царайлж Оросуудыг зусардаж байхаар болохгүй байгаа өөрийнхөө шалны алчууруудыг шүүмжлээ ч, тэр нь арай хэрэгтэй ш дээ