Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны албан ёсны Twitter-аккаунт Казахстаны чөлөөт бөхийн анхны дэлхийн аварга Ризабек Айтмуханы намтрын талаар хэний ч мэдэхгүй баримтыг дэлгэн тавилаа.
Ризабек Айтмухан эрэгтэй 92 кг-ын жинд түрүүлж, эх орныхоо түүхэнд анхны чөлөөт бөхийн дэлхийн аварга болж, үндэсний баатрын хэмжээнд очоод байгаа билээ.
ДБНХ-ноос “Хэдхэн жилийн өмнө 2019 онд Айтмухан хөвгүүн ДАШТ дээр сайн дурын ажилтнаар ажиллаж байлаа. Тэрээр барилдааны дараа дэвжээн арчиж, цэвэрлэх үүрэгтэй байсан. Энэ бичлэг дээрх сайн дурын ажилтан бол Ризабек Айтмухан. Өчигдөр энэ ажилтан чөлөөт бөхийн дэлхийн аварга боллоо” гээд тэр үеийн бичлэгийг оруулсан байна.
Энэ талаар Ризабек Айтмухан өөрөө “2019 онд Казахстаны нийслэлд чөлөөт бөхийн ДАШТ болоход би сайн дурын ажилтнаар ажиллаж байсан. 15 настай байлаа. Дөрвөн жилийн дараа би дахиад ДАШТ дээр байна. Гэхдээ дэлхийн аваргын хувиар” гэж ярьжээ.
The volunteer cleaning the mat during the 2019 World Championships in Astana is Rizabek AITMUKHAN
Сэтгэгдэл ( 1 )
Манай Ганхуя сугалаа таарсан бол энэ залууг арчаад л хаях байсандаа. ОХУ-ын сүрхий бөхийг амьтан болгож илт давуу ялсан хирнээ Японы бөхөд юм бололгүй ялагдчихдаг байгаа. Ямарч барилдаан гаргахгүй байсаар онооны илт давуугаар ялагдчих юм. Хайран бөх.