Сербийн Белград хотод болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-ий 6 дахь өдөр эмэгтэйчүүдийн 53 кг, 62 кг, 68 кг, 72 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаанууд боллоо.
Эмэгтэй 68 кг-д Энхсайханы ДЭЛГЭРМАА эхний тойрогт гоц мөргөж, дараа нь Сербийн Эмилия Яковлевичийг 14:4 оноогоор, Казахстаны олимп дэлхийн 4 медальт Елена Шалыгинаг 66 секундэд цэвэр, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларрукийг 2:1 оноогоор ялж шөвгийн дөрөв рүү оров.
Хагас шигшээд манай бөх АНУ-ын Эмма Брантилыг цэвэр ялж, аваргын алтан медалийн төлөө барилдахаар боллоо. Өчигдөр шөнө алтан медалийн төлөөх барилдаан болж, Туркийн Бусе Тосунд ялагдсан ч манай бөх эх орондоо ДАШТ-ий мөнгөн медальтай харих боллоо.
Сэтгэгдэл ( 1 )
Баяр хүргэе!