МҮОХ мэдэгдэл гаргалаа

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 22

Сүүлийн үед хэвлэлээр Монгол Улс олимпод цагаан тугтай оролцоно, Монголын Допингийн Эсрэг Үндэсний Байгууллага (МДЭҮБ)-ыг татан булгах талаар мэдээлэл их гарч байгаа. МҮОХ-ноос энэ талаар мэдэгдэл гаргалаа.

МЭДЭГДЭЛ

Сүүлийн үед олон нийтийн хэрэгслээр допингийн асуудалтай холбогдуулан Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ) нь Монголын Допингийн Эсрэг Үндэсний Байгууллага (МДЭҮБ)-ыг татан буулгах эрхтэй байгууллага мэт илт ташаа мэдээлэл тарж буйд няцаалт болгон дараах мэдэгдлийг гаргаж байна.

Дэлхийн допингийн эсрэг дүрмээр Дэлхийн Допингийн Эсрэг Байгууллага (ДДЭБ)-аар хүлээн зөвшөөрөгдсөн МДЭҮБ-ыг татан буулгах, шинээр байгуулах эрх МҮОХ-нд олгогдоогүй бөгөөд тус дүрмийн 20.5.1 дэх заалтын дагуу МҮОХ нь тэдний дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох нь дүрмээр хориотой.

Харин МҮОХ нь Олимпын их гэр бүлийн гишүүд, тамирчдын эрх ашиг зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсвэл хамтран ажиллахад бэлэн буйгаа удаа дараа МДЭҮБ болон холбогдох байгууллагуудад албан бичгээр илэрхийлсэн.

МҮОХ нь МДЭҮБ-ыг зөв засаглалтай байгууллага байх, үүссэн асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэх, дахин давтагдуулахгүй байх, хэрхэн шийдвэрлэх талаар ДДЭБ (WADA) болон эрх бүхий байгууллагуудтай холбогдох дүрэм, журмын хүрээнд хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч идэвхтэй ажиллах болно.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН ХОРОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top