Дэлхийн аваргаа шагналын мөнгөө сайдын нүүр лүү шид гэв

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 22

Сербийн Белград хотод болж байгаа сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ дээр Казахстан улс түүхэндээ анхныхаа дэлхийн аваргыг хүлээн авсан билээ. Эрэгтэй 92 кг-ын жинд өрсөлдсөн, 19 настай Ризабек Айтмухан дэлхийн аварга болсныхоо дараа Казахстаны Үндэсний баатар болоод байна. Одоо түүний талаар мэддэггүй, ярьдаггүй казах хүн байхгүй болжээ.

Олны анхаарлыг бас нэгэн зүйл татаж байгаа нь түүхэн дэх анхны дэлхийн аваргадаа Казахстан улс ямар шагнал өгсөн бол гэдэг асуудал. Холимог тулаанч Куат Хамитов аваргадаа нэг сая ам.доллар өгөхийг холбогдох сайд нарт уриалсан талаар бид мэдээлсэн.

Ингээд удаан хүлээсний эцэст дэлхийн аварга Ризабек Айтмуханы шагналын хэмжээ тодорхой боллоо. Казахстаны Спорт, аялал жуулчлалын яамнаас “Чөлөөт бөхийн анхны дэлхийн аварга болсон, ирээдүйтэй залуу бөхөд улсаас мэдээж шагнал бий. Ризабек Айтмухан 15 мянган ам.доллар (7 сая тенге) авна. Түүний дасгалжуулагч багшид ч бас 15 мянган ам.долларын шагнал олгоно” гэж мэдэгдлээ.

Үүнийг сонссон холимог тулаанч Куат Хамитов “Ийм хөгийн зүйлийн дараа ард түмэн бид яагаад татвар төлөх ёстой юм бэ? Бидний татварын мөнгийг хаа хамаагүй үрээд, хөлбөмбөг, гадаадын  легионеруудад өгөөд бай гэж бид татвар төлөөгүй шүү. Үрж зарах болохоор манайд мөнгө байгаад байдаг, харин түүхэн гавьяатай ялалтыг үнэлэх гэхээр мөнгө байхгүй болчихдог. Энэ бүхний дараа хэн спортоор хичээллэхийг хүсэх вэ, ямар эцэг эх хүүхдээ тамирчин болгохыг хүсэх юм бэ? Ингэхээр яаж Казахстан эрүүл энх үндэстэн болж чадах юм бэ? Хэрэв би Ризабек Айтмухан байсан бол энэ 15 мянган долларыг спортын сайдын нүүр лүү шидээд хош,,,,,,,руугаа чих гэж хэлэх байлаа” гэж уурлажээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.181.24) 2023 оны 09 сарын 25

Даварсан новшнууд вэ? Төрийнхөө хишгийг даахгүй бол хохино л болно биз.

2  |  3
zochin(66.181.186.167) 2023 оны 09 сарын 25

manaihan tamirchidiin gadaad yvah zardalaa ulsaas gargadag. amjilt gargaval sar bur tsalin avna. bas 1 udaa buun mungu avdag. 1-2 tamirchin l medali avdag. gehdee delhiin avargaas gadna jildee hed hed olon ulsiin temtseend yvna. amjilt gargadaggui tamirchidaa yah ve. tatvar tulugchidiin mungu shdee. nasaaraa ajillasan hed n bairniiha lixingiig ch tulj chdhgui l bna

1  |  1
Зочин(59.153.113.229) 2023 оны 09 сарын 25

Казахууд зөв л шийдсэн байна ш дээ, улсын спортын бодлого, зарчим ганц бөхийн төлөө өөрчлөгдөөд байдаг байж болохгүй л дээ, тэгээд ч бөх бол хөлбөмбөгтэй барьцаад байх хэмжээний спорт биш ш дээ

3  |  3
ҮНЭН(103.57.93.48) 2023 оны 10 сарын 05

Казахстан бол Лалын шашинтай улс. Арабжих замдаа Оросоос салсаны дараа орсон улс. Аажмаар дундад зуунлуугаа явнха.

2  |  3
Top