Абдулрашид Садулаевын хагалгаа амжилттай боллоо

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 23

ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлагч Абдулрашид Садулаев өчигдөр /2023.09.22/ Москва хотод мэс засалд оржээ. Орос танк Белградын ДАШТ-д хүзүүний гэмтэлтэй барилдаж, гэмтлээ сэдрээснээр хагас шигшээ барилдаанаа дуусгаж чадаагүй. Садулаев барилдааны дараа шууд Москва ниссэн. Түүнд Германд эмчлүүлэх санaл тавьсан ч Садулаев алдартай эмч Дмитрий Дзукаеваар хагалгаа хийлэгхийг хүссэн юм. Дзукаев бол бөхийн ертөнцөд алдартай, олон тамирчныг хөл дээр нь босгосон мэргэжилтэн.

Хагалгаа амжилттай болсон байна. Дагестаны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Махмуд Магомедов “Абдулрашидын биеийн байдал сайн байгаа. Хэзээ бэлтгэл хийж эхлэх талаар тодорхойгүй. Гол нь яарах хэрэггүй, бүрэн эдгэрэх чухал” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Садулаев одоогийн байдлаар олимпын эрхээ аваагүй байгаа ч оросууд 97 кг-ын жинд тивийн болон дэлхийн тэмцээн дээр эрх авч чадна гэдэгтээ итгэлтэй байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.229) 2023 оны 09 сарын 23

Нэг муу оросын бага ястаны төлөө яасан их санаа зовж байна аа, энэ ояа сэтгүүлч, иймэрхүү мэдээ хэнд хэрэгтэй гэж

2  |  0
Top