"ХАНЖОУ 2022" 19 дэх удаагийн Азийн наадмын Боксын тэмцээн өнөөдөр эхэлж байна. Өнөөдөр манай 4 тамирчин рингэнд гарахаас эхлээд хоёр эмэгтэй боксчин тулалдлаа. Жин тус бүрийн эхний 2 тамирчин олимпын эрх авах юм.
Эмэгтэй 51 кг жинд О.Есүгэн Филиппины VILLEGAS Aira-тай таарсан. Aira ДАШТ-д хоёр удаа тавдугаар байрт шалгарч байсан, Азийн АШТ-ий шагналт байрын эзэн, 28 настай тамирчин.
Эхний үед манай тамирчин 3:2 илүүрхсэн. Харин хоёрдугаар үед Аира 2:3 яллаа. Шийдвэрлэх сүүлийн үед О.Есүгэн илүү тоглож, нийлбэр дүнгээр 3:1 анхны ялалтаа авлаа.
Тэрээр 27-нд Бангладешийн тамирчинтай тулалдах юм.
Сэтгэгдэл ( 1 )
Brabooo sain bn