"ХАНЖОУ 2022" 19 дэх удаагийн Азийн наадмын Боксын тэмцээн өнөөдөр эхэлж байна. Өнөөдөр манай 4 тамирчин рингэнд гарахаас эхлээд хоёр эмэгтэй боксчин тулалдлаа. Энэ удаагийн Азийн наадам олимпын эрх өгч буйгаараа онцлогтой.
Эмэгтэй 54 кг жинд М.Энхжаргал Тайванийн HUANG Hsiao Wen-тай тулалдлаа. Тайвань тамирчин 2020 олимпын хүрэл медальтай, 2019, 2023 оны дэлхийн аварга тамирчин. Тун хатуу сугалаа таарлаа.
HUANG Hsiao Wen тулааны эхнээс л туршлага зааж, зайгаа барин, М.Энхжаргалыг дотогш огт оруулсангүй. Урт мөчтэй тул хэд цохиод л ойртохоор нь зайлж явсаар тулааныг дуусгасан. Ингээд тайвань тамирчин 5:0 ялж, дараагийн шатанд шалгарлаа.
Сэтгэгдэл ( 0 )