Ханжоу 2022: Б.Чинзориг ялж, Г.Далай ялагдлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 24

"ХАНЖОУ 2023" 19 дэх удаагийн Азийн наадмын Боксын спортын төрөл өнөөдөр эхэлж байна. Өнөөдөр манай 4 тамирчин рингэнд гарсан.

Эмэгтэй 51 кг жинд О.Есүгэн Филиппины тамирчныг ялсан бол 54 кг жинд М.Энхжаргал Тайваны тамирчинд ялагдсан билээ.

Эрэгтэй 63.5 кг жинд ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Чинзориг Туркменистаны Hursand Imankuliyev-тай эхний тойрогт таарсан. Азийн наадам, Азийн АШТ-ий шагналт байранд орж байсан 27 настай тамирчин.  Нэлээд зууралдсан, хүнд тулаан болж, манай тамирчин 4:1 яллаа. Чинзо 27-нд Узбекистаны дэлхийн аварга Руслан Абдуллаевтай тулалдана.

Эрэгтэй 80 кг жинд Г.Далай Филиппины Эумир Марсьяльтай тулалдлаа. Эумир бол Токио олимпын хүрэл медальт, 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт, 2018 оны Азийн наадмын хүрэл медальт, 2015 оны Азийн АШТ-ий мөнгөн медальтай боксчин. Мэргэжилд 4 тулалдаж 4 ялахдаа хоёр удаа хүнд цохилтоор буулган авч байсан.

Манай тамирчин 0:5 ялагдлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top