Мэдээг: Baatarzorig Chadraabal, Гэрэл зургийг: Д.Амаржаргал /Zindaa.mn/
✅19 дэх удаагийн Азийн наадмын усанд сэлэлтийн тэмцээнд нийт 41 багц медалийн эзэд тодрох нь зөвхөн хөнгөн атлетикийн дараа орох тоо юм.
✅ Ази тив төдийгүй дэлхийд дээгүүр зиндаатай шилдгүүд Ханжоуд өрсөлдөхөөс “Фукуока 2023” усан спортын ДАШТ-ий 4 алтан медальт шинэ од, эзэн орны тамирчин Чин Хайян хамгийн тод оддын нэг болоод байна.
✅ Эмэгтэйчүүдээс Токиогийн олимпийн хошой аварга Жан Юүфэй мөн Ханжоуд ирээд байна. 24 настай бүсгүйн хувьд мөн л Чин Хайяны адилаар энэ оны ДАШТ-ээс 4 алтан медаль хүртсэн билээ.
✅ Монгол улсын усанд сэлэлтийн шигшээ баг “Ханжоу-2022”-д урд өмнө байгаагүй том “десант буулгасан” бөгөөд нийт 29 тамирчин усан замд хурд сорино.
✅ Насны хувьд шигшээ багийн гишүүд 14-22 насныхан бөгөөд тэднээс 20 нь 18 нас хүрээгүй буюу харьцангуй залуу бүрэлдэхүүн юм.
✅ Манай зарим тамирчид Израйльд зохиогдсон залуучуудын ДАШТ-ий бэлтгэлээ үргэлжлүүлэн Азийн наадамд хүрэлцэн ирээд байгаа.
✅ Өнөөдөр нийт 9 зайд хурд сорьсон манай тамирчдаас Б.Энхтамир эрэгтэй 100м-ийн чөлөөт сэлэлтэд гараандаа 3-р байр эзэлсэн бол 100м-ийн араар даллах төрөлд манай тамирчин Х.Цэлмэг 1-р гараанд гарч уралдан 1 минут 02.79 секундээр тэргүүлсэн.
✅ Нийлбэр дүнгээр Б.Энхтамир 44 тамирчнаас 26-р байр, Х.Цэлмэг 28 тамирчнаас 24-р байр тус тус эзэллээ.
Сэтгэгдэл ( 0 )