Ханжоу 2022: Өнөөдөр Б.Төгөлдөр, О.Өнөболд нар рингэнд гарна

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 25

Өнөөдөр Азийн наадмын боксын төрлийн өрсөлдөөний хоёр дахь өдөр. Өчигдөр манай 4 тамирчин өрсөлдөж, хоёр нь ялалт байгуулсан билээ.

Өнөөдөр хоёр эрэгтэй боксчин рингэнд гарна.

16:30 цагаас 71 кг жинд Б.Төгөлдөр Афганистаны Mohammad Khaibar Nooristani-тай тулалдана. Мэргэжилд нэг тулалдаад үзчихсэн тамирчин. Түүнийг ялахад Таиландын Пийрапаттай өрсөлдөнө.

20:30 цагаас 51 кг жинд О.Өнөболд Казакстаны Сакен Бибосыновтой таарсан. Казах залуу 2020 оны олимпын хүрэл медальт, 2021 оны дэлхийн аварга, 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальтай тамирчин. Түүнийг ялахад БНСУ, Узбекистаны ялсантай гээд тун хатуухан сугалаа таарчээ.

Тулааныг MNB спорт суваг болон Тэнгэр телевизээр шууд дамжуулан үзүүлэх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top