Азийн наадмын боксын төрлийн өрсөлдөөний хоёр дахь өдөр буюу өнөөдөр манай хоёр эрэгтэй боксчин рингэнд гарна.
20:30 цагаас 51 кг жинд О.Өнөболд Казакстаны Сакен Бибосыновтой таарсан. Казах залуу 2020 оны олимпын хүрэл медальт, 2021 оны дэлхийн аварга, 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальтай тамирчин. Түүнийг ялахад БНСУ, Узбекистаны ялсантай гээд тун хатуухан сугалаа таарчээ.
Ер нь Азийн наадмын боксын сугалааг тамирчдын чансааг огт харгалзалгүй оноосон байна. ОУОХ-ноос сонирхогчдын боксын IBA холбоог хүлээн зөвшөөрдөггүйтэй холбоотой биз ээ.
Эрэгтэй 51 кг-д манай О.Өнөболдтой үзэлцэх Казахстаны Сакен Бибосынов дараагийн өрсөлдөгчөө яриад эхэлсэн байна. Тэрээр эхний тулаандаа ялаад 1/8 финалд Узбекистаны Хасанбой Дусматовтай таарах болно гэдэгтээ итгэлтэй байгаа ажээ.
Сакен 2020 оны олимпын хүрэл медальт, 2021 оны дэлхийн аварга, 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальтай. Харин узбек залуу Хасанбой Дусматов 2016 оны олимпын аварга, 2023 оны дэлхийн аварга, 2017 оны ДАШТ-ий мөнгөн медальт, 2018 оны Азийн наадмын мөнгөн медальт, Азийн 3 удаагийн аварга тамирчин. Энэ хоёр тамирчин сүүлийн хэдэн жил хоорондоо ширүүн өрсөлдөж байгаа. Сакен бол Узбекистан төрсөн ч дараа нь Казахстандаа буцсан. Сакен "Бид Дусматовыг сайн судалсан. Тактик бэлэн байгаа. Миний хувьд багш нарын бэлтгэсэн тактикаар тоглох л үлдсэн. 51 кг их өрсөлдөөнтэй жин. Энэтхэг, Япон, Таиландын боксчид хүчтэй" гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Стан-ууд гэж насаараа луйвар хулгөй хийхээс өөр юм мэдэхгүй. Баасыг цустай нь холиод ухаан алдуулаад дэвжээнээс буулгаач.
Бокс луйвар болоод удаж байнадаа
Хуучин ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан станууд яриад зохицчихсон болоод тэгж байгаа ш дээ, казакын боксчин өөрөө сайн дээр нь жаахан дэмжлэгтэй байхад асуудалгүй гэж харж байгаа биз