Гэрэл зургийг: Ч.Ганбат /МССХ/ Ganbat Chuluunbaatar
Ханжоу-2022 Азийн наадмын хоёр дахь өдөр жүдо бөхийн эмэгтэй 57, 63, 70 кг, эрэгтэй 73, 81 кг-ын барилдаанууд явагдаж байна.
Эрэгтэй 73 кг-ын жинд олимпын хүрэл, дэлхийн аварга МУ-ын гавьяат тамирчин Цэнд-Очирын Цогтбаатар эхний тойрогтоо камбож жүдочийг торгуулиар ялсан. Дараа нь Хятадын тамирчныг мөн давлаа.
Харин хагас шигшээ барилдаан тун сэжигтэй өрнөсөн. Узбекистаны Муроджон Юлдашевтай хийсэн барилдаан дээр манай бөхийг дараалан торгосоор торгуулиар ялагдуулсан байна. Бөх сонирхогчид түүнийг хуучин ЗХУ-ын СТАН-ы шүүгч нарын явуулга хэмээн хардаж байна.
Цогтоо ялагдсаныхаа дараа дэвжээн дээр сууж, шүүгчийн шийдвэрийг хэсэг эсэргүүцээд аргагүй болж, дэвжээнээс буулаа. Манай тамирчин хүрэл медалийн төлөө Казахстаны бөхтэй барилдана.
Сэтгэгдэл ( 4 )