Гэрэл зургийг: Ч.Ганбат /МССХ/ Ganbat Chuluunbaatar
"Ханжоу 2022" Азийн наадмын 3 дахь өдөр өндөрлөж байна. Манай багийн анхны медалийг Эмэгтэйчүүдийн багийн 10 м хийн урт бууны тэмцээнд буудлагын тамирчид авчирсан бол дараа нь жүдогийн эмэгтэй 52 кг-д Л.Сосорбарам хүрэл, эрэгтэй 66 кг-д Ё.Басхүү мөнгөн медаль авсан.
Өнөөдөр эрэгтэй 73 кг-д жүдогийн Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртлээ.
Одоогийн байдлаар Ханжоуд Хятадын шигшээ 32 алтан медальтай, нийт 52 медальтай тасархай тэргүүлж байна. Монголын шигшээ баг 1 мөнгө, 3 хүрэл медальтай 15-д жагсаж байна. Манай яг доор бичигдсэн АНЭУ хоёр медальтайг хоёуланг нь манай жүдочид авч өгчээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хүрэл багийнхан АЛТ авч чадахнуу!??!!!\n