Өчигдөр Азийн наадмын боксын эрэгтэй 51 кг жинд О.Өнөболд эхний тулаанаа 2020 оны олимпын хүрэл медальт, 2021 оны дэлхийн аварга, 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальтай тамирчин Казакстаны Сакен Бибосыновтой хийсэн. Тулаан 5:0 казах залуугийн ялалтаар өндөрлөсөн билээ.
Тулааны дараа Сакен Бибосынов “Бурханы авралаар эхний тулаандаа ялалт байгууллаа. Амаргүй байлаа. Ер нь Азийн наадамд хөнгөн өрсөлдөгч гэж байхгүй. Би Монголын О.Өнөболдыг эртнээс ажиглаж байгаа. Дасгалжуулагчийнхаа хэлсэн тактикаар тулалдсан. Харин хөмсгөө задалж орхилоо. Энэ бол миний буруу байсан. Дасгалжуулагч нар надад бөхийж болохгүй гэж хэлээд байсан юм. Багшийнхаа үгнээс бага зэрэг зөрөөд жижиг гэмтэл авчихлаа. Дараагийн шатанд хэнтэй таарах нь хамаагүй. Би Азийн наадамд алтан медаль, олимпын эрхийн төлөө ирсэн. Хамгийн чухал нь эхний тоглолтдоо яллаа” гэж ярьсан байна.
1/8 финалд Сакен Узбекистаны олимпын аварга Хасанбой Дусматовтой өрсөлдөх болсон юм.
Сэтгэгдэл ( 0 )