Яг одоо Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах "Aqua garden" хотхон буюу "Авлига" хороолол шатаж байна.
Галын дуудлага өнөөдөр /2023.10.29/ 18.00 цагийн орчимд онцгой байдлын газарт ирсэн бөгөөд албаныхан галыг унтрааж, шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж эхэлжээ.
Сануулахад, тус хорооллын газарт анх усан парк байгуулах зорилгоор 2018 онд газрын зөвшөөрөл олгож байсан бол өнөөдөр орон сууцны хороолол баригдаад байгаа юм. Улмаар уг хорооллыг барихад голын урсацыг хааж, үерийн эрсдэлтэй бүсэд барьсан нь хууль зөрчсөн гэж үзэн, нийслэлийн засаг даргын захирамжаар нураахаар болсон. Гэвч энэ асуудал шүүхийн шатанд гацаж, захирамжийг түдгэлзүүлээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 3 )
delbelvel taarna uls.n hugjuld tom gai bolj bgaa barlaggiig shataah heregtei
Цахилгаанаа буруу газраас хулгайгаар авсан гээд бсан тэрнээс болсон байхдаа ажлаа зогсоогоод ярилцаасай буруу юм хийсэн гээд гал шийтгээд ч байхшиг
Худал мэдээлэл тараагаад энэ сэтгүүлч нар одоо болиоч ээ. Хүмүүсийг нийгмийг ингэж огшоож дарга нарт үйлчлэхээ болихгүй л юм байх даа.