Орос руу зугтсан Украины улстөрчийг бууджээ

Автор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 07

Украины Дээд радагийн гишүүн асан Илья Кива буудуулан амиа алджээ.

Улстөрчийн үхлийн ард Украины Аюулгүй байдлын алба байгаа гэж шинжээчид үзэж байгаа аж. Түүний цогцос Одинцовогийн Супонево тосгоноос олдсон бөгөөд толгойд нь сумны шарх байсан гэнэ.

2019 оноос хойш Дээд радагийн гишүүн байсан Илья Кива нь Украины эрх баригчдыг хатуу шүүмжилдэг байснаараа алдартай. Тэрээр Украин дахь Оросын цэргийн ажиллагаа эхлэхээс өмнө буюу 2022 оны нэгдүгээр сард Испаниар дамжин Орос руу зугтсан юм.

Оросыг дэмждэг байсан Кива ОХУ-ын цэргийн ажиллагааг дэмжсэн ярилцлага өгч байсан билээ.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Львов хотын шүүх түүнд зайнаас 14 жилийн хорих ял оноож, эд хөрөнгийг нь хураах шийдвэр гаргасан юм.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхжаргал (66.181.191.52) 2025 оны 03 сарын 13

Урвагчдад үхэл

3  |  0
ukrainii tusgai (66.181.184.137) 2025 оны 03 сарын 13

ukrainii tusgai alvad hiisen bnaa. ted alsanaa hvleen zovshoorson shuu. duu namsgagchtai buugaar buudjee.

2  |  0
Хүн хог(202.126.88.87) 2025 оны 03 сарын 13

Лхагваа шүүдээ 20онд Хоролсон хүмүүсдээ тусалж хэвлэлийн бага хурал хийж наад залуууг чинь үхэлд хүргэсэн ядууугаар нь ч дуудсан

1  |  1
Зояин (202.126.88.87) 2025 оны 03 сарын 13

Аргагүй шдээ Өөрсдөө л баян пракцтай гэрээ хийгээд Залууг өчнөөн яргалсан юм байналээшд

1  |  0
Close menu