Г.Занданшатар: Хөрөнгө оруулалтын хуулиар Х.Баттулга, Ч.Хүрэлбаатар нар нийгмийг талцуулахаа боль

2024 оны 01 сарын 16

УИХ-ын дарга Г.Занданшатар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн асуудал 2 хүний хэрүүл болж таарахгүй гээд Женко гэгддэг Баттулга ч, Хүрэлбаатар сайд ч нийгмийг талцуулахаа болисон нь дээр гэж анхааруулав.

Тус хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэх түвшинд Ардчилсан намын зүгээс ажлын 3 хоногийн завсарлага авсан нь дуусгавар болсон. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл үүнтэй холбогдуулан завсарлагын хугацаанд бүлгийн түвшинд саналаа нэгтгэсэн гээд Засгийн газар хуулийн төслийг буцаан татаж, дахин боловсруулах шаардлагатай гэж үзэж буйгаа мэдэгдсэн юм.

Үүнтэй холбогдуулж УИХ-ын дарга үг хэлэхдээ “гишүүдийг шантаажилж хууль батлуулна, зогсооно гэж одоо байхгүй. Намайг нэг талаас Үндсэн хуулийн цэцэд өгнө, нөгөө талаас зургаан сараар хуулийг барилаа гээд байдаг. Бид эрүүл саруулаар асуудалд хандаж, улс орон, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж асуудалд хандана гэдгийг хатуу анхааруулъя” гэв.

Мөн “2013 онд баталсан, одоо мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулинд 100 жилээр газрыг эзэмшүүлж, ашиглуулна гэх заалтыг баталчихаад одоо хууль зөрчсөн гээд цэцэд өгөх асуудал яриад гүйгээд байгаа нөхөд нийгмийг талцуулж, төөрөгдүүлж, шоуддагаа болих хэрэгтэй”-г санууллаа.

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганаа(202.126.91.9) 2024 оны 01 сарын 19

хүрэлбаатар бөлдөгнөөсөө овоохон атгуулждээ эзэн нь атгасан бол хүрлээ урагшаа л явна өөр зам байхгүй чи улс төрөөс арчигдлаа даа хаа хаа

0  |  0
Бямбаа(66.181.180.75) 2024 оны 01 сарын 19

Наад хуулиа одоо хэрэгсэхгүй болгоо ард түмэн 100 жилээр өгдөг гэдгийг одоо л мэдэж бна нууц хууль гаргахаа одоо болио

2  |  0
Дүүдээ (66.181.180.43) 2024 оны 01 сарын 19

Хулгайч хулгар женко хорлож дуусахгүй юм аа

1  |  1
zochin(122.150.130.35) 2024 оны 01 сарын 19

ANxn uursduu zasag barij bxda bataltsn xuuli gj oilgoloo. Ulun xulgaichuud

1  |  0
Баттулагыг дэмжигч(46.135.7.162) 2024 оны 01 сарын 19

Х ерөнхийлөгч Х. Баттулга өөрийн шинэ нам байгуулах ёстой байсан юм. Олон ард иргэд элсэж орох байсан юм.

0  |  2
Зөв(139.5.219.140) 2024 оны 01 сарын 19

Баттулгын зөв.

1  |  3
Зочин (103.145.234.35) 2024 оны 01 сарын 19

Х.Баттулга бол хулгайч урвагчидаас эх ороноо хамгаалсан юм шүү \nЭнэ иа хурлын дарга бол бараг хулгайч нарын талд яриад байгаа юм бишүү

0  |  2
Зочин(59.153.113.19) 2024 оны 01 сарын 19

Экс eрөнхийлөгчийг үл хүндэтгэж харьцаж бгаа нь өөрөө ёс зүйгүй асуудал. Юун 2013 онд 100 жилээр газрыг ашиглуулах, эзэмшүүлэх хууль баталсан гээд бнаа? Бүр дампуу юмаа. Ард иргэдээсээ нууж баталсаа юмуу. Тэгээд мөрдөөд бгаа гэсэн үг үү.

2  |  1
Оюунгэрэл (139.5.216.36) 2024 оны 01 сарын 19

Төрийн өндөр дээд албан тушаалтан Ерөнхийлөгч байсан хүнээ нэрээр нь хэлэхгүй , мөн иргэдийн дунд таагүй, талцуулсан өнгө аястай үг хэлж байгаа нь огт таалагдсангүй.ХО ын тухай хуулийн төслийн үр өгөөж , үр дүнг тооцоолоогүй , ямар эрсдэл учирч болохыг тооцсонгүй .Иргэд тэнэг биш ....Бас хардах эрхтэй .Иргэн миний санал: МУ ынхаа газарт аудит хийж дүгнэлт гаргаж баталгаажуулах шаардлагатай .

2  |  1
зочин(139.5.216.253) 2024 оны 01 сарын 17

Жирийн иргэд бол ямар ч дэд бүтэцгүй, хүн амьдрах орчингүй, эрс тэс уур амьсгалтай газарт аз сориод амьдрах гэж ирэхгүй. Зөвхөн байгалийн баялаг ухах хүмүүс орж ирнэ. Хэл амтай монголчуудыг олон юм яриад байвал хөөж явуулчихаад баахан гадны ядуучууд авчирч боолчлох замаа л засах гэж байгаа байлгүй дээ. харин та нар хэдэн зуун их наядын урьдчилгаа авах гэж байж болох юм. Яагаад гэхээр энэ олон хүн мөнгөн дээр л нэгдэнэ. Ялангуяа сонгууль дөхсөн ийм цаг үед.

0  |  0
зочин(139.5.216.253) 2024 оны 01 сарын 19

Ийм хариуцлагагүй дүгнэлт гаргахаа боль УИХ ын даргаа. Ерөөсөө энэ хоёрт гол учир нь байгаа юм биш. Хөрөнгөгүй хөрөнгө оруулалтын хууль... дээр нь бас олон зүйл заалт нь тодорхойгүй. Хэрвээ энэ хууль тийм чухал байсан бол 2013 оноос өдий хүртэл яагаад хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа юм. Тэгээд ч өмнөх хөрөнгө орууллалт нэртэй компаниуд нь яагаад монголд ашгаа өгөхгүй байгаа юм. Яг л ийм юм давтагдах гэж байна. Хэдэн контейнер өрж тавьчихаад, ажилчдыг гүний уурхайд шүлс шиг цалингаар зүтгүүлж байна гэж гомдол гараад байхад яагаад хэн ч тоохгүй байгаа юм. Өдөр шөнөгүй нефтийг нь зөөж байгаа

4  |  0
иргэн(66.181.191.77) 2024 оны 01 сарын 19

ХАЛИМАГ , ТУВА , БУРИАД , ӨВӨР МОНГОЛ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ТУСДАА ХУУЛЬ БАЙХ ЁСТОЙ , ТЭД ТА БИДНИЙ АДИЛ МОНГОЛ ХҮМҮҮС, БИД ХАМТДАА БАЙХДАА ХҮЧТЭЙ БАЙСАН ШҮҮ

2  |  0
мс(103.212.116.215) 2024 оны 01 сарын 19

наад хууль чинь аюул дагуулж байгааг эх орноо гэсэн хүн болгоны санааг зовоож байна. Та нар одоо больж үз наад хуулиа буцааж тат

1  |  3
mnbvcб(176.66.87.78) 2024 оны 01 сарын 19

Ард н оросууд бий хуваа захир,женко тоглоом н эзнийхээ гарт үхэнэ дээ...

2  |  1
З(66.181.160.14) 2024 оны 01 сарын 16

Босгыг өндөр 500 мянган доллар болгох хэрэгтэй

1  |  0
зочин(139.5.216.253) 2024 оны 01 сарын 19

Хоёрдахь Оюу толгой бий болохоос айж байна шүү, цөлмүүлээд л байхад өрөнд ороод байдаг ямар гээчийн тавилан бэ гэмээр санагддаг . Та нарын бидэнд томрох ч яах вэ. Цаана нь ямар найраа явагдаж байгаа бол гээд хөөрхий хэдэн иргэд чинь та нарт итгэл алдарчихаад байна. УИХ ын даргад жаахан итгэсэн юмсан. НӨТ ийн хувийг дээшлүүлнэ гэж ярьж байсан болохоор нь арай ч бүгдээрээ хог новш биш ээ гэж бодсон юмсан. Гэтэл нийтээрээ тийм аймаар заалтыг зүтгүүлээд байгаа чинь ямар учиртай юм бэ, Заалтуудаа өөрчлөөд л хуулиа батлаач дээ:

3  |  0
X(103.57.95.163) 2024 оны 01 сарын 16

Uuruu heden jiliin umnu yamar teneg huuli gargaj hamag hurungu oruulagcha gargaad yavuulsan bilee?

0  |  0
зочин(202.9.40.161) 2024 оны 01 сарын 16

Гадаадын хөрөнгө оруулалтын хуульд заавал Хятадуудад ьзрээслэ гээгүй вм байгаа биздээ,Чагаад холхон шиг баян орнуудад түрээсоэж болдоүүй юм ббол

0  |  1
ХҮН(59.153.115.225) 2024 оны 01 сарын 16

АН засаглаж байхдаа батлачихсан гадаадынханд газрыг 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах хуулийн заалтаа жагсаал хийж байгаад аваад үлдчихлээ шүү, \n

0  |  0
зочин (202.21.109.23) 2024 оны 01 сарын 19

ХАМГИЙН ГОЛ НЬ ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛЬД ЯМАРТАА Ч ОРУУЛАХ ХӨРӨНГӨНИЙ БОСГО БАЙХ ХЭРЭГТЭЙ ОДОО ЯОИГДАЖ БУЙ ХУУЛЬД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ БУС ГАДНИЙ ИРГЭДИЙГ ОЛННООР ОРЖ ИРЖ СУУРЬШУУЛАХ ХУУЛЬ БОЛООД БАЙНА ГЭДЭГТ ИРГЭД ДУРГУЙ БАЙГАА Ш ДЭЭ \n

4  |  0
Top