Хөрөнгө оруулалтгүйгээр хөгжил ирэхгүй

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 01 сарын 19


Монгол Улс анх удаа улсынхаа төсвийг том эрх ашиг руу чиглэсэн нэгдсэн төсөв болгож чадсан нь бүсчилсэн хөгжлийг дэмжих 2024 оны төсөв юм. 76 хувааж, аймаг сумын замын цоорхой, эмнэлэг, сургуулийн байшингийн дээврүүдийг зассан болоод үр дүнгүй үрэгддэг байдалд цэг тавьж төсвийн реформ хийсэн нь энэ. Монгол Улсад нэн хэрэгтэй ямар гээч том бүтээн байгуулалт хаана байна вэ. Тэр болгоныг Засгийн газар хөрсөн дээр нь очиж судалсан. Орон нутгийн иргэдээс асууж санал солилцсон. Тэдгээрийг нэн чухал болоод ойрын жилүүдэд төлөвлөх гэх мэтээр эрэмбэлэн хөгжлийн том зургаа гаргасан.

УИХ-ын сонгуулийг бүсчилсэн том тойргоор явуулна. Нэр дэвшигчид бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрөөр уралдах болохоос хоосон амлалтаар явдаг жишиг ард хоцорно гэсэн үг. Гэхдээ хөрөнгө оруулалтгүйгээр хөгжил ирэхгүй. Ер нь бол хөрөнгө оруулалт татна гэдэг тийм ч амар ажил биш. Зүгээр сул урсаж орж ирдэг хөрөнгө оруулалт гэж байхгүй. Өөрөөр хэлбэл, ойрын хэдэн жилд Тавантолгой шиг, эсвэл Оюутолгойтой эн зэрэгцэхүйц том орд бий болж эргэлтэд ортол удна. Уранаа эдийн засгийн эргэлтэд оруулна гэж яриад л байгаа ч хэрэгжүүлж эхэлтэл хэдэн жил болохыг таашгүй. Тэгэхээр том хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг удаашралтай. Арай гэж оруулаад ирлээ гэхэд манай нөхцөл гадныхныг бас л чангалдаг. Гааль, татвар, иргэдийн элдэв эсэргүүцэл гээд хүндрэл чирэгдэл бишгүй. Өнөөдөр л гэхэд дотоодын хөрөнгө оруулагчдад татвараар дааж давшгүй ачаа үүрүүлчихээд гадны хөрөнгө оруулагчдад хөл алдаж бөхийлөө гэх мэт эсэргүүцэл үүсээд байна. Нэг талаас үнэн, нөгөө талаас бодож үзэх зүйлүүд бас бий.

МӨНГӨ СУЛ УРСДАГГҮЙ 

 

Бас манайхан "Гадны банк орж ирээсэй" гээд амаа олохгүй шаагилддаг. Тийм банк орж иртэл бас л удна. Үндэсний аюулгүй байдал талаасаа ч шалгуур гэж бий. Хуулиараа Засгийн газар зөвшөөрөл өгдөг байсан, тэр заалт одоогийн нэмэлт, өөрчлөлтөөр яахыг таашгүй.

Ер нь бол гуравхан сая хүн амтай, жижиг эдийн засагтай оронд гадны том банк юу ч гэж орж ирэх юм билээ. Тэд чинь хөгжлийн томоохон төсөл хөтөлбөр дагаж, Оюутолгой, Тавантолгой шиг том ордын бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх гэж л орж ирнэ шүү дээ. Одоогоор тийм юм нь манайд алга.

Хятадын “Чайна банк”-ийг оруулаад ирвэл зээл чөлөөтэй, хүү нь бага байна, бид жаргана гэж зарим хүн мөрөөддөг. Гуравхан сая хүнтэй, Хятадын хөдөөгийн нэг муж шиг газар тэр том банк бидэнд цалингийн зээл, буйдан, гар утасны лизинг өгөх гэж орж ирэх үү? Нөхцөл байдал ийм л байгаа. Бидний эдийн засгийн мэдлэг сул, дээр нь улстөржилт их, юу ч байсан эсэргүүцдэг хийрхүү зан нэг иймэрхүү. Өөрөөр хэлбэл, мөнгө сул урсдаггүй, авч байж өгнө, өгч байж авна.

ОЮУТОЛГОЙН ЖИШЭЭ ЮУ ХЭЛНЭ ВЭ?

Өнөөдөр монголчууд Оюутолгойн уурхай 500 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүргэнэ гэсэн итгэл, хүлээлттэй сууцгааж байна. Хэдхэн жишээ хэлье. “Эрдэнэт”-ээ идэж ирсэн монголчууд сүүлийн жилүүдэд бас ч гэж Оюутолгойгоо мөлжиж амьдарч байна.

Тухайлбал, 2021 онд ЗГ “Оюутолгой” компанийн татварын хуримтлагдсан өрийг төлүүлснээр Оюу толгой компани 2021 оны гуравдугаар сарын 30-ны байдлаар Засгийн газрын дансанд гурван удаагийн гүйлгээгээр нэг их наяд 26.5 тэрбум төгрөг шилжүүлсэн. Олон удаа шаардаж, хэлэлцээр хийж, Олон улсын арбитрийн шүүхэд асуудал өрнүүлж байж татварын хуримтлагдсан өрөө төлүүлсэн. Засгийн газар коронавируст халдварыг хязгаарлах ээлжит хөл хорионы үед 2021 оны дөрөвдүгээр сард энэхүү орлогоос иргэн бүрд 300 мянган төгрөгийн нөхөн олговор олгосон.

"Шинэ сэргэлтийн бодлого"-ын нэг хэсэг Аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэл 2022 оны нэгдүгээр сарын 25-нд эхэлж, 2023 оны гуравдугаар сарын 13-нд олборлолтоо эхлүүлсэн. Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдож, Монгол Улсын эдийн засаг болон төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэх боломжтой.

“МОНГОЛЫН ЗА АНДГАЙ БУЙ ЗАА”

Гүний уурхайн нээлтийн үеэр Ерөнхий сайд “Монгол Улс олон улсад дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож байгаагаа дэлхий дахинд зарлаж байна” гэж мэдэгдсэн. Тэрбээр мөн “Монгол Улс хөрөнгө оруулагчидтайгаа “Монголын За Андгай буй заа” хэмээх эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн язгуур үнэт зүйлдээ тулгуурлан эдийн засгийн олон томоохон төсөлд харилцан ашигтай, урт хугацаанд тогтвортой түншлэн ажиллана гэдгээ илэрхийлсэн.

Түүнчлэн Монгол Улс зэс, газрын ховор элемент зэрэг уул уурхайн салбар, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, эрчим хүч, тээвэр логистик зэрэг уул уурхайн бус эдийн засгийн төслүүдэд идэвхтэй түншлэн ажиллахын тулд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, хөрөнгө оруулалтыг бүх түвшинд дэмжин ажиллаж эхнээсээ бодит үр дүнгүүд гарч, том төслүүд эрчимжиж байгааг дурдаж байв.

Оюутолгойн төслийн Гүний уурхайн эхний бүтээгдэхүүн олборлох нээлтээр эхэлж, 2023 оны нэгдүгээр сарын эдийн засаг 10.6 хувийн өсөлттэй гарч байв. Эндээс үзэхэд боломж үргэлж байдаг, хэрхэн ашиглах нь тухай улс орны бодлого, дотоод, гадаад хүчин зүйлээс шалтгаалдаг нь харагдах биз ээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(213.55.243.27) 2024 оны 01 сарын 22

Монгол мэтийн 3-дагч ертөнцийн гуйлгачин улсуудад орж ирэх хөрөнгө оруулалт бол ухаж төнхөж , баялагийг нь сөнөөж устгах хөрөнгө байх болно\nМонголд орж ирэх хөрөнгө оруулалт бол дэлхийн гуйлгачин хятад улсыг хөгжил дэвшил, супэр гүрэнд хүргэсэн тэр жинхэгэ хөрөнгө оруулалт биш шүү.\nМанан мафийн Алуурчид хулгайчид гадаад эзэддээ монголыг бүтнээр нь өгөхөөр улайрч байна

1  |  0
DR. ADITYA(129.205.113.176) 2024 оны 01 сарын 20

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. ADITYA(129.205.113.176) 2024 оны 01 сарын 20

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
зочин(139.5.216.253) 2024 оны 01 сарын 20

Хөрөнгөгүй хөрөнгө оруулат ямар хөгжил авчрах юм. Дээр нь газраа урамшуулалд өгнө гэдэг чинь газар ухаж баялаг тонтгчид л орж ирнэ. Тэгээд хоёр улсын дунд байдаг газарт гуравдагч хөрш больё гэнгүүтээ баахан дүрвэгчид оруулж ирээд, тэднийгээ давхар контейнертаа байрлуулаад, ажиллуулчихна. Хөөрхий манай улсын иргэд ажлын байраа ч, газар нутгаа ч булаагана. Хэн бидний төлөө санаа тавих юм бэ? Хэн ч манай улсыг хөгжүүлье гэж бодохгүй ш дээ. Солонгос бол өөрийн удирдагч, генералын хүчинд л бүх үндэс сууриа өөрснөө тавьсан. Дээр нь АНУ тай тохиролцож цэргийн баазыг нь оруулсан. Бид хүн ам цөөхүүлээ

1  |  0
Монгол инженер(202.131.230.162) 2024 оны 01 сарын 20

Монгол улс гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр нийгмийн асуудлыг цогцоор шийдэж чадахгүй ээ. Эдийн засгийн томоохон хуримтлалыг зөвхөн урт хугацааны хөрөнгө оруулалтаар л шийднэ. Газрын 100 жил гэж улс төржихөө болих хэрэгтэй. Тэр заалт чинь бүр 2013 онд хуулиар батлагдсан юм бна лээ. Энэ заалтын дагуу орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт хаана бна. энэ заалтын дагуу хэдэн гадаадын хүн Монголд ирж суурьшсаныг хэлээд өг. Байхгүй.

0  |  2
зочин(66.181.189.166) 2024 оны 01 сарын 20

газар эзэмших хугацааг жаахан багасгах хэрэгтэй байна 30 жил гэж болдоггүй юм тэгээд хэрэгтэй бол сунгана л биз дээ 100 гэхээр сүүлдээ миний газар гэх болох байх даа

2  |  0
Top