МҮХАҮТ: Хотын танхим Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дэмжиж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 01 сарын 17

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Гэвч уг асуудлаар АН-ын бүлэг ажлын гурав хоногийн завсарлага аваад байгаа билээ.

Тэгвэл МҮХАҮТ-ийн төлөөллүүд "Монголын бизнесийн орчинг сайжруулж, эдийн засгийг хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалт маш чухал. Тийм учраас одоо УИХ-аар хэлэлцүүлж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийг зөв баталснаар улс орны эдийн засгийг илүү төрөлжүүлж, хурдацтай хөгжүүлэх, бизнесийн орчинг сайжруулахад чухал нэг алхам нь болно.

Энэ хууль зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль биш. Дотоод, гадаад аль алиных нь хөрөнгө оруулагчийн үйл ажиллагааг зохицуулах нэг багц хууль. Тийм учраас энэ хуулийг өрөөсгөл ойлгож болохгүй.

Улаанбаатар хотын танхимын хувьд энэ хуулийг дэмжиж байгаа” гэдэг байр суурийг хэвлэлийн хурлынхаа үеэр илэрхийлсэн юм.

Дээрх хуулийн төслийг хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын баталгааг сайжруулах, хөрөнгө оруулагчдад үзүүлэх дэмжлэг, төрийн үйлчилгээг сайжруулж, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хориглосон, хязгаарласан зарим зохицуулалтуудыг арилгаж, хөрөнгө оруулагчийн эрх, ашгийг хамгаалах зөвлөл буюу гомдол шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлж, хөрөнгө оруулалтыг хамгаалах, дэмжих үүргийг төрийн бүх байгууллагуудын чиг үүрэг болгон тодорхойлж, татварын урамшууллын асуудлыг татварын хуулиар зохицуулах өөрчлөлт оруулах зэрэг асуудлуудыг шинээр тусган боловсруулсан байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэээ(66.181.180.75) 2024 оны 01 сарын 18

100 жилээ л больчих бусад нь гадныхыг мөнгө авч дэмждэг хуулиа л зогсоо дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмж л дээ тэд чинь газар ч үгүй ажлын байртай болох боломжгүй л бна шүү дээ

0  |  0
к(139.5.216.253) 2024 оны 01 сарын 17

Та нар муусайн дэмжлээ ээд яах юм. Тэр хачин заалтуудыг өөрчлүүлж байж л явуулна шүү. Энэ байгууллага одоо бүр утгаа алдад хэдэн монополь хулгайчийн гарт орчихсон юм. Хаана л ашигтай юм байна тэр болгоныг өөртөө нэтгэсэн ч хийж бүтээж байгаа нь харагдахаа байсан луйварчид..

1  |  0
Top