БНАСАУ өнөө өглөө /2024.01.24/ Шар тэнгисийн зүг хэд хэдэн далавчит пуужин хөөргөсөн талаар Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдэгджээ.
Хойд Солонгосын хөөргөсөн пуужингууд бүгд далавчит пуужин байсан аж.
БНАСАУ энэ сарын 19-нд “Haeil-5-23” стратегийн шумбагч зэвсгийн системийг туршсан билээ. Энэхүү туршилт нь Өмнөд Солонгос, АНУ болон Японы хамтарсан сургуулилтын хариу үйлдэл байжээ.
АНУ-ын зүгээс Хойд Солонгосоос үзүүлж буй заналхийлэл эрс өөрчлөгдөхөөс болгоомжилж буйгаа мэдэгдсэн юм.
БНАСАУ өнгөрсөн жил мөн цөмийн цэнэгт хошуу тээгч шумбагч дрон “Haeil-2”-ыг дахин туршсан билээ. Энэ зэвсэг нь дайсны усан онгоц, далайн боомтыг сөнөөж, дэлбэрснийх нь дараа цунами үүсгэх чадалтай.
Сэтгэгдэл ( 0 )