С.Амарсайхан: Галд өртсөн 60 айл өрхийн байр сууцыг яаралтай засна

2024 оны 01 сарын 24

БЗД-ийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт өнгөрөгч шөнө (2024.01.24-ний 01:07 цагийн үед) шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашин мөргөлдөж, дэлбэрэлт болсон. Дэлбэрэлтэд уулзварын зүүн урд талын “Эдү апартмент” хотхоны 207 дугаар байр, “Глобал” интэрнэйшнл сургууль болон уулзварын баруун урд талын “Санни таун” хотхоны 830-р байр тус тус гал түймэрт өртөж шатсныг Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж, гал түймрийг 04:30 цагт бүрэн унтраасан талаар бид мэдээлсэн.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан авч буй арга хэмжээний талаар УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Тухайлбал, галд өртсөн иргэдийн хохирлын асуудалтай холбоотойгоор дараах мэдээллийг өглөө.

Тэрээр "Галд тухайн орчим амьдардаг иргэдийн 29 автомашин шатсан. Өвлийн хүйтэнд иргэд орон байртаа орох боломжгүй байгаа. Хууль хяналтын байгууллагууд хяналт шалгалт хийж, хэргийн газрыг хамгаалалтад авсан. Шалгалтын ажил дуусаагүй байгаа учраас асуудлыг эцэслэн шалгаж, буруутай этгээдийг тогтоогоод, хариуцлага тооцоод хохирлыг барагдуулна гэвэл багагүй цаг хугацаа орох учраас цаг хүлээхгүйгээр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзоригоор ахлуулсан ажлын хэсэг байгуулж, галд өртсөн 60 айл өрхийн байр орон сууцыг нэн яаралтай засах, хэвийн горимд оруулах ажлыг эхлүүлнэ. Энэ хооронд айл өрхийг шаардлага хангасан орон сууцанд түрээсийн төлбөр, хураамжийг нь төлөхөөр Улаанбаатар хот болон Засгийн газар, УОК-оос шийдвэрлэж байна. Хэрвээ барилга орон сууц нь цаашид ашиглах боломжтой гэвэл тэр хүрээнд нь засвар үйлчилгээг яаралтай хийж, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлнэ" гэлээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.97.25.88) 2024 оны 01 сарын 25

УОК-ын дарга С.Амарсайхан yaj ajilhiig haray hudlaa yarihgui ard tumen nii bolomjiig hulgailahgui ajillaasai Mongol bolson delbereld delhiin medeend garj bna zaa erhem garga nar yaj ajildag harthgaay thuuthun ard tumen jaahan hotoo avaad yavaj chadahgui yum

0  |  0
зочин(202.55.188.100) 2024 оны 01 сарын 25

100 айлд баригдаж байгаа шинэ орон сууцнаас нэг бүтэн блок аваад өгчихсөн нь дээр байхоо тэр шатсан байр нурчих ч юм билүү яаж мэдэхийн аймаар. Хот төсөв хэмнэсэн гээ биздээ тэр мөнгөнөөсөө гаргачихвал бүр болохгүй бол нүүрсчин хулгайчдаас мөнгийг нь хураахад нэг биш хэдэн зуун байрны мөнгө гарна биздээ?

0  |  0
Зангараг(98.181.118.33) 2024 оны 01 сарын 24

Муу үйлдэл, хулгай дээрмээрээ олонд танигдсан улс төрч нэртэй одоогийн 76 гаас гадна өнгөрсөн 30 гаруй жил төрд ажиллах эрхээ улсаа тонон дээрэмдэж цөлмөж байсан хүмүүсийг таслан зогсоож энэ сонгуулиар танихгүй хүмүүсийг гаргаж ирэх хэрэгтэй. Монголчуудын хойшлуулшгүй эхний ээлжинд хийх ажил бол төрөө цэвэрлэж эх оронч монголчуудаа гаргаж ирэх явдал мөн.

0  |  0
Shar tohoi.(178.209.133.214) 2024 оны 01 сарын 24

Samarsaihan pizdaa mini naad uymnii chini9 ezen ni hen uym ve .Gaitai avilagch Hyataduud baigaa daa esgyi bol MANIIN mapuudiih baij taaraa .

0  |  0
Top