Онцгой байдлын алба хаагчдын хувцас хэрэгслийн чанар стандарт, хангалтын талаар ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Я.Гантөмөр, Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд нар мэдээлэл өглөө.
(2023.01.15)
Хурандаа Я.Гантөмөр "Онцгой байдлын байгууллагын хувцас, хангалтыг нэгдүгээрт нь техник, хоёрдугаарт хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл буюу тусгай зориулалтын хувцас хэрэгсэл, гуравдугаарт нь өдөр тутмын хувцас хэрэгсэл гэж гурав ангилж үздэг. Онцгой байдлын хэмжээнд тоног төхөөрөмж техникийн хангалт сүүлийн жилүүдэд харьцангуй өндөр чанартай, Польш, Беларус, Франц улсын техникүүдээр тоноглогдож байгаа. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тоёота маркийн автомашинуудаар парк шинэчлэлийг хийж байгаа.
Хүн нэг бүрийн тусгай зориулалтын хамгаалах хувцас, хэрэгсэл, багаж техникийн хувьд улсын төсвөөс тавигдсан хөрөнгийнхөө хэмжээнд бид худалдан авалтаа зохион байгуулж явдаг. Мөн өдөр тутмын хувцас хэрэгслийн улсын төсөвт тавигдсан хэмжээгээр нь худалдан авалтыг зохион байгуулдаг.
Энд чанар, стандартын асуудал дээр стандартын дагуу худалдан авалтаа зохион байгуулдаг бөгөөд мөрдөгддөг тусгай стандарт байдаг. Өөрөөр хэлбэл галын хувцас нь хэдэн градусын тэсвэртэй байх ёстой вэ гэдэг техникийн шаардлагууд тавигдсан байдаг. Энэ дагуу худалдан авалтаа зохион байгуулдаг.
Бид нэг зүйлтэй тулгардаг. Энэ нь өндөр үнэтэй нь чанартай байж болж байгаа. Гэхдээ энэ хэмжээгээрээ худалдан авах тоо хэмжээ нь буурдаг. Тийм учраас аль болох Монгол Улсынхаа цаг агаарт тохирсон, боломжийн үнэ ханштай хувцас хэрэгсэл авахыг зорьж ажилладаг.
-Энэ жил улсын төсвөөс онцгой байдлын салбарт хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?
-Онцгой байдлын байгууллага нь төрийн цэргийн байгууллага учраас төсөв, хүч хэрэгслийн мэдээлэл нь төрийн болоод албаны нууцын тухай хуулиар нууцад орсон байдаг.
Гэхдээ 2023 оны 7, 8 дугаар сард үер болсон хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 294 дүгээр тогтоол гаргаж, онцгой байдлын байгууллагын чадавхыг сайжруулах, техник тоног төхөөрөмж, хувцас хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлэх чиглэлээр Сангийн сайдад үүрэг болгосон байдаг. Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 15 тэрбум төгрөгийг тусгай зориулалтын хувцас, хэрэглэл, тоног төхөөрөмжийг худалдан авахаар шийдвэрлэж, энэ жилийн худалдан авалтаа зохион байгуулна.
-Тусгай зориулалтын усны хувцасны тухай Г.Ариунбуян генерал хэлсэн.
-Энэ хувцас нь өндөр үнэтэй. Дотроо усны нойтон болон хуурай хувцас гэж ангилагддаг. Ялангуяа хуурай хувцас нь өндөр үнэтэй байдаг. Энэ утгаараа дөрвөн усчин аврагч тутмын нэг нь усны хувцастай байгаа гэдгийг хэлсэн.
Сэтгэгдэл ( 7 )
юуны хувцас хунар вэ малнуудаа. сургалт дадлага мэдлэг чадварын талаар яриэчээ
ГАНТӨМӨР ГЭЭД ЭНЭ НӨХРИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ.ЖИНХЭНЭ НАМААР ТОМИЛОГДСОН ТЕНДЕРТ ГАРШСАН ХУЛГАЙЧ.ХУРАНДААГААРАА ХАТ АЛБАНД ОРООД 6 ЖИЛ Л БОЛЖ БАЙГАА ...
ОБЕГ ямар нэг гамшиг осол болоход байнга мөнгө хангалтгүй гэж ярина. Хамгийн хангалт сайтай газрын нэг шүү дээ. Хөдөө хотгүй бүх дарга нар нь хамгийн үнэтэй машин унана. Тэр үнэтэй машин авч байхаар бусад хэрэгтэй зүйлд нь зарцуулаач.
ОБЕГазар гэж хэдэн дарга нар нь ТЭРБУМТАН БОЛЧИХСОН ГАЗАР шүү дээ!!! Хүмүүс нь ямар хувцас өмсөж явахыг сайн мэдэж байна. Комментоор гарч байгаа сэдвүүдийг үзэхэд Сангийн сайд Б. Жавхлан ярихдаа мөнгө хуваарилахад ХАМГИЙН ИХИЙГ ОБЕГ-т хуваарилдаг гэж 2023 онд 223 тэрбум төгр, 2024 онд 426тэрбум гэж хэлсэн шүүдээ. ОБЁГазар хамаг мөнгийг цавчуулж байхгүй болгодог. Бүх мөнгийг өөрсдөө 103% АВЧИХААД МӨНГӨ БАЙХГҮЙ ӨГӨӨГҮЙ ГЭЖ ХЭЛДЭГ УЛС ЮМ. ОБЕГ-ын тэрбумтнууд ажлаа зөв зохион байгуулж чадахгүй хүмүүс ажлаа өгцгөө ажиллаж бгаа хүмүүсийг харахаар сэтгэл зүрх өвдөж байна.
Гарч байгаа галаа судалж байж аврагч нараа оруулдаггүй хариуцлагагүй, чадваргүй дарга нараас болж 3 залуугийн амь эрсдлээ\n хариуцлага алга,
Газтай үеийн арга хэмжээнд сайн судалж сурмаар юм..сайхан залуусыг нүцгэн гараар нь газ руу оруул л бдаг
Онцгойгийн удирдлагад ер нь цэргийн алба хаасан ”эр хүн” байна уу үгүй юу. Онцгой байдлын алба бус ”омтгой байдлын айл” болчихсон юм биш үү