АНУ-ын Лос Анжелес хотод шингэрүүлсэн хий ачсан автомашин дэлбэрсний улмаас 9 гал сөнөөгч бэртэж, 2 гал сөнөөгч түлэгджээ.
АНУ-ын Лос-Анжелес хотод орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөөний 07:00 цагт шингэрүүлсэн хий ачсан автомашин Аламеда гудамж, Хенри Фордын өргөн чөлөөний орчимд дэлбэрчээ. Ослын голомтод Гал түймэртэй тэмцэх албанаас 12 гал сөнөөгч ажиллаж байсан бөгөөд 9 гал сөнөөгч бэртэж, 2 гал сөнөөгч түлэгдсэн байна.
Тус ачааны машин нь 378.54 литр байгалийн шингэрүүлсэн хийн багтаамжтай хоёр тусдаа цистерн тээвэрлэж явсан гэж Гал түймэртэй тэмцэх албаны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.
Эх сурвалж: https://abc7.com/firefighters-explosion-engine-truck/14428257/
Орчуулсан: Б.Гэрэлзаяа
Сэтгэгдэл ( 1 )
Хотбайгуулалт нь стандартаа мөрддөг учраас хүний амь сүйдсэнгүй.