Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.5 (2.2 дахин) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 2.7 их наяд төгрөгт хүрч, 1.6 (2.5 дахин) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2024 оны нэгдүгээр сард 2.1 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 676.0 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.
Татварын нийт орлого 2024 оны нэгдүгээр сард 2.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.6 (2.6 дахин) их наяд төгрөгөөр өсөхөд орлогын албан татварын орлого 544.2 (3.4 дахин) тэрбум төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 668.9 (41.1 дахин) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 147.0 (48.8%) тэрбум төгрөг, онцгой албан татвар 64.1 (2.2 дахин) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Орлогын албан татварын 78.0 хувийг ААНОАТ, 22.0 хувь (буцаан олголтыг хассан дүнгээр)-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлж байна.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2024 оны нэгдүгээр сард 2.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 935.2 (83.6%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Зарлага өсөхөд хөрөнгийн зардал өмнөх оны мөн үеэс 414.6 (10.4 дахин) тэрбум төгрөгөөр, бараа үйлчилгээний зардал 281.3 (2.3 дахин) тэрбум төгрөг, урсгал шилжүүлэг 162.0 (23.9%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлсөн байна.
Нийт зардалд хөрөнгийн зардлын эзлэх хувь 2024 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 18.3 нэгж хувиар, бараа үйлчилгээний зардал 4.5 нэгж хувиар тус тус өсөж, харин урсгал шилжүүлгийн эзлэх хувь 19.8 нэгж хувиар, хүүгийн зардал 2.4 нэгж хувиар, татаас 0.7 нэгж хувиар тус тус буурсан байна.
Хөрөнгийн зардал 2024 оны нэгдүгээр сард 458.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 414.6(10.4 дахин) тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд барилга байгууламжийн зардал өмнөх оны мөн үеэс 372.0 (13.0 дахин) тэрбум төгрөгөөр, тоног төхөөрөмжийн зардал 49.1 (63.2 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Харин бусад хөрөнгийн зардал 7.7 (61.8%) тэрбум төгрөгөөр буурчээ.
Сэтгэгдэл ( 0 )