Зудын нөхцөл байдлын талаар Улсын онцгой комиссоос ээлжит мэдээллээ хийлээ.
(2024.02.26)
Мэдээллийн үеэр УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү “13 аймгийн 58 суманд төмөр зуд, 17 аймгийн 139 сумд цагаан зудтай, 18 аймгийн 69 сумд цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байгаа гэв. Мөн эдгээр аймаг, суманд шаардлагатай тусламжийг хүргэж ажиллаж байна.
Өвөлжилт хүндэрсэн 15 аймгийн 52 498 км зам гаргах шаардлагатайгаас орон нутгаас 31 мянган км зам гаргаж 2557 өрхөд хүрсэн, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас 28 632 км зам гаргаж 1 261 нийт 50 085 км зам гаргаж 3 818 өрхөд хүрсэн бөгөөд 95.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоогоор 2829 малчин өрхөд өвс, 36108 малчин өрхөд тэжээл хүргээд байна.
Хоёрдугаар шатны тэжээлийн будааг аймгуудад хүргэх ажлыг хийж байгаа бөгөөд 14 аймгийн 111 суманд хүргэнэ. Түүнчлэн малчин иргэдэд хүнс, шаардлагатай эм тариа, эмнэлгийн багц хүргэхээр ажиллаж байна.
УОК, Засгийн газраас санаачилсан аянд иргэд, аж ахуйн нэгжүүд нэгдэж мөнгө болон бараа материал хандивласаар байгаа. Өнөөдрийн байдлаар тэрбум төгрөгийн бэлэн мөнгө, 562 сая төгрөгийн бараа материал цугласан. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд, дипломат төлөөлөгчдийн газраас долоон аймгийн 64 сумын 17 мянга гаруй өрхөд тэжээл, эрүүл мэндийн багц зэргийг хүргүүллээ” гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )