Ким Жон Ун шинэ танкийг өөрийн биеэр туршжээ

2024 оны 03 сарын 14

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тус улсын армийн шинэ танкийг өөрийн биеэр туршсан талаар Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.

Туршилт танкийн багийнхны дунд болсон тэмцээний дараа болсон байна. Ким Жон Ун тус тэмцээн дээр анх удаа танилцуулсан шинэ төрлийн танк гайхалтай байлдааны чадвараа харуулж, цохилтын хүч, маневрлах чадвараа харуулсанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлжээ.

Үүний өмнө БНАСАУ дайсны нийслэлд цохилт өгөх чадвартай их бууны сургуулилт хийсэн билээ.

Түүнчлэн БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Солонгосын ардын армийн баруун хэсэгт шуурхай ажиллагааны сургуулилт хийх гол баазад зочилжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.218.222) 2024 оны 03 сарын 14

Ард түмэн нь хөөрхийс өлсгөлөнд бүрэн автчихсан бхад энэ дурак хэнтэйгээ байлдах гээд бгаа юм?өмнөд со-нууд энэ шизог хөдөлгөхгүй буланд шахчихсан бгаашдээ.манай сошиал орчинд оросын троллууд л хурууны өндгөө тэгширтэл,гараа бадайртал дэмий балай шизотой комментууд дүүрэн бичих юм.хөөрхийс улны гуйлгачингуудад цаад фсб нь сард нэг 10.000 руб. хялайлгадаг байхдаа.ядуу нохойнуудад их мөнгө л дөө

0  |  0
Иргэн(202.126.91.33) 2024 оны 03 сарын 14

гадны брендээр гангарсан өөрсдөө түй ч юм хийж чаддагүй үхэр монголчууд ичиж амьдарцгаа

2  |  0
Top