Цасанд хаагдсан 54.743 км зам гаргаж, 5794 тонн өвс, тэжээлийг хүргэв

Автор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 18

Хаваржилт хүндэрч, зудын гамшгийн нөхцөл байдал үүссэнтэй уялдуулан Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын томилгоот бүлгүүд өнгөрөгч хоёрдугаар сараас эхлэн орон нутгийн айл, өрхүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. 

Алба хаагчид өчигдрийн байдлаар /2024.03.17/ 17 аймгийн 96 суманд ажиллаж, 8242 айл өрхөд хүрч, цасанд хаагдсан 54.743 км зам гаргаж, 5794 тонн өвс, тэжээлийг хүргэн, цасанд дарагдсан 502 өрхийн гэр хашааг цаснаас гаргаж, 201 өрхийг нүүлгэн шилжүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top