Дутуу нойр залуу эмэгтэйчүүдэд хэр аюултай вэ?

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 18

Дутуу нойр залуу бүсгүйчүүдэд үргүйдэл, харвалт, Альцхаймерын өвчин үүсгэх аюултай гэж Энэтхэгийн Пашан хотын эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн төвийн мэдрэлийн эмч Правин Нафаде анхааруулжээ.

Цахим хэрэгсэл хэт их хэрэглэх, стресс эсвэл буруу хооллолт нь нойргүйдэх гол шалтгаан болдог байна. Дутуу нойр нь цусны даралт өсөхөд нөлөөлж, улмаар харвалт өгөх эрсдэл дагуулдаг байна. Дутуу нойр мөн тархины эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг анхааруулжээ. Эмчийн хэлснээр, дутуу нойр нь Альцхаймер өвчин үүсгэх эрсдэлийн нэмэгдүүлээд зогсохгүй дааврын тэнцвэрт нөлөөлж, үргүйдэлд хүргэх аюултай гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top