Нойргүй хонох нь амь насанд аюултай

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 26

Кувейтийн Дасманы Чихрийн шижин судлалын хүрээлэнгийн эрдэмтэд нойргүйдэл нь таргалалттай хүмүүст ажиглагддагтай ижил дархлааны эсэд өөрчлөлт оруулдаг болохыг тогтоожээ.

Нойргүй хоносон нэг шөнө хүртэл дархлааны тогтолцооны үйл ажиллагаанд ихээхэн нөлөөлдөг байна. “The Journal of Immunology” сэтгүүлд бичсэнээр, 24 цаг сэрүүн байсан эрүүл хүнд дархлааны тогтолцооны үрэвсэлтэй тэмцдэг моноцит эсүүдэд өөрчлөлт ордог байна. Эдгээр өөрчлөлтүүд нь таргалалттай хүмүүст мөн ажиглагддаг бөгөөд нойргүйдэл, архаг үрэвсэл хоорондоо холбоотой болохыг харуулж байна. Архаг нойргүйдэл 2-р хэлбэрийн чихрийн шижин, зүрх судасны өвчин зэрэг үрэвсэлт өвчин үүсэхэд нөлөөлдөг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu