Дэлхийн дулаарлын улмаас нойрны эмгэг гурав дахин нэмэгдэнэ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 19

Дэлхийн дулаарал 2100 он гэхэд апноэ нойрны эмгэгийг 1.5-3 дахин нэмэгдүүлж болзошгүй гэж АНУ, Австрали, Европын судлаачдын хамтарсан баг үзэж байна.

Нойрсох үед амьсгал тасалдах апноэ эмгэгийн судалгаанд нийт 116 мянган сайн дурын оролцогч хамрагджээ. Агаарын температур үл ялиг нэмэгдэхэд апноэ эмгэгийн эрсдэлийг 45 хувиар нэмэгдүүлдэг байна. Агаарын температур хоёр хэмээр нэмэгдэхэд эл үзэгдэл түгээмэл болно гэж Флиндерсийн их сургуулийн судлаач Бастен Леша онцолжээ.

Өдгөө арван хүн тутмын нэг нь апноэ эмгэгтэй. Өмнө нь эл эмгэгийг аюулгүй гэж үздэг байсан бол өдгөө эрдэмтэд зүрх хаагдах, Алцхаймер зэрэг эмгэгтэй холбон тайлбарладаг болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu