Амралтын өдрийн нойр сэтгэл гутралаас хамгаалдаг

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 09

БНХАУ-ын Өмнөдийн төв их сургуулийн судлаачид амралтын өдрүүдэд 1-2 цагийн илүү нойр авах нь сэтгэл гутралд орох эрсдэлийг 46 хувиар бууруулдаг болохыг тогтоожээ.

“Affective Disorders” сэтгүүлд бичсэнээр, 8000 орчим хүнийг хамруулсан судалгааны дүнгээс үзвэл, оролцогчдын бараг тал хувь нь дутуу нойроо амралтын өдрүүдэд нөхдөг байна. Ийм зуршил сэтгэл гутралын эрсдэлийг 46 хувиар бууруулдаг аж. Амралтын өдрүүдээр илүү цагаар унтаж, амрах нь ажлын өдрүүдэд зургаа ба түүнээс бага цаг унтдаг хүмүүс, эрчүүд болон 65-аас доош насныханд илүү нөлөөтэй байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top