ОБЕГ I Улсын хэмжээнд 5.2 сая толгой мал хорогджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 22

 

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т. Баярхүү, Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг нар мэдээлэл хийж байна.

Ойрын өдрүүдэд дулаарч буйтай холбогдуулан улсын хэмжээнд төмөр болон цагаан зудтай аймаг сумдын тоо болон цасан бүрхүүлийн хэмжээ тодорхой хэмжээгээр буурч байна. Улсын хэмжээнд 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар малын хорогдлын тоог шинэчлэн гаргасан. Улсын хэмжээнд 5.222.950 толгой мал зүй бусаар хорогдсон байна. Хамгийн их хорогдолтой нь Сүхбаатар аймаг 1.4 сая, Хэнтий аймаг 720 мянга, Дорноговь 432 мянга, Архангай 474.7 мянга, Төв аймагт 417.6 мянга, Дундговь аймагт 231.2 мянган толгой мал тус тус хорогджээ. 3 дугаар сарын 19-ний байдлаар улсын хэмжээнд 2728 өрх 70 болон түүнээс дээш хувийн толгой малаа алдсан бол 380 өрх 100 хувь малгүй болсон гэх мэдээлэл байна. Эдгээр айл өрхүүдэд УОК холбогдох арга хэмжээ, тусламжийн ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш хугацаанд буюу 2 дугаар сарын 14-өөс хойш аймаг орон нутгийн онцгой комисс, мэргэжлийн байгууллагууд 5386 өрхөд түлээ түлшний тусламж, 5332 малчин өрхөд хоол хүнсний тусламж, 14 мянга орчим малчин өрхөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлжээ, 83 мянган иргэнд өвс, 87 мянга орчим иргэнд тэжээл хүргэх ажиллагааг зохион байгуулсан байна. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.178.14) 2024 оны 03 сарын 23

Зүгээр ээ, Малын хорогдол 20-30 сая дотор бол ямар ч асуудалгүй, харин ч малын тоо болон бэлчээрийн даацын харьцаа ганц хоёр жилдээ ч болов зохистой харьцаандаа ойрхон байх боломжтой болно ш дээ, одоо энэ малчин, мал хоёрын эрх ашигт бүхнийг захируулах гэсэн тэнэг хандлагаа больж байгаль дэлхийгээ бодвол таарна байх аа

0  |  0
Dd(202.21.107.51) 2024 оны 03 сарын 22

Horgodoh numertei baisan bol horogdohgui baisan n bolov uu?

0  |  0
Top