Хээрийн түймэрт 4400 га талбай өртсөн байна

Автор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 06

Дорнод аймгийн Халхгол, Баянтүмэн суманд өчигдөр буюу 04 дүгээр сарын 05-нд гарсан хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, бүрэн унтраалаа.

Дээрх хоёр түймэрт урьдчилсан байдлаар 4400 га талбай өртсөн байна.  

Дорнод аймгийн нутгаар салхи, шуургатай байгаа тул иргэн бүр анхаарал, сэрэмжтэй байхыг АНХААРУУЛЖ байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top