Эрэгтэйчүүдийн шигшээ баг тавдугаар байрт шалгарлаа

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 13

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн төрөл 2 өдөр үргэлжилж, өндөрлөлөө.

Манай улсаас бүтэн багаараа буюу 10 жинд оролцож 2 мөнгө, 2 хүрэл нийт 4 медаль хүртлээ.

Тодруулбал, 61кг-д Э.Энхболд хүрэл, 65 кг-д Т.Тулга мөнгө, 79 кг-д Э.Бямбадорж мөнгө, 92 кг-д Д.Батзул хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээр 5-р байрт шалгарлаа.

1. Иран 190 оноо

2. Япон 130 оноо

3. Киргизстан 121 оноо

4. Казахстан 181 оноо

5. Монгол 92 оноо

Тэмцээн өнөөдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрлөөр үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.179.66) 2024 оны 04 сарын 13

ААШТ нэрээс цаашгүй чанаргүй тэмцээн, шилдгүүд бүгд олимпын эрх, эрхээ авсан нь системтэй бэлтгэл хийгээд ирээгүй, гайхуулаад байх юм түй ч байхгүй, бурхангүй газар бумба галзуурна гэгч л болж байна

1  |  0
Зочин (202.55.188.83) 2024 оны 04 сарын 13

ХА ХА. 100-Н ЯМААНД 70-Н УХНА ГЭГЧЭЭР ГАДНЫ ОЛОН ДАСГАЛЧУУЛАГЧ АЖИЛУУЛААД БҮТСЭНГҮЙ ЮУ,? ТУЛГА ДАСГАЛЖУУЛАГЧИЙГ ЗАЙЛУУЛЧИХААД БЯЛУУН ДЭЭР НЬ САЙН НАЙРЛААД АВЪЯ ГЭЖ Л БОДОЦГООСОН БИЗ ДЭЭ? К К К

1  |  0
Top