Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан мэдээлэл өгөв. Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн гол асуудал бол нийслэл Улаанбаатар хотын гол бүтээн байгуулалтын асуудал байлаа. Зарим аймаг, тосгон бие даан өөрийн эдийн засгийг бүрдүүлдэг болсон. Орон нутаг өөрөө төсвөө бүрдүүлдэг болсонтой холбоотойгоор эрхзүйн хувьд асуудлыг шийдэж өгнө. Зөвхөн Засгийн газар, Их хурлаас шийддэг хаалттай байдлыг үгүй болгож байна” гэлээ.
Нийслэл мөн бие даасан хуультай болвол цаашдаа түгжрэлтэй холбоотой болон бусад тулгараад буй асуудлыг шийдвэрлэх эрхзүйн орчныг бүрдүүлж өгөх аж. Хот өөрөө бие дааж асуудлаа шийдэж байхаар заалт оруулж өгч байгаа гэнэ. Нийслэл Улаанбаатар хотын эрхзүйн тухай хууль нь амьдралын шаардлагаар батлагдаж байгааг хэлэв.
Тэгвэл түгжрэлийг бууруулах асуудлаар Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан “Түгжрэлийг бууруулах ажлыг үргэлжлүүлэн явуулж байна. Энэ бол сонгуультай хамаагүй. Эрхзүйн орчноо дахин баталгаажуулж, дараа дараагийн мөрдөх ажлыг хийснээр түгжрэл тодорхой хэмжээгээр буурна гэж үзэж байна” гэлээ.
ВИДЕО ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 0 )