
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан болж байна. Энэ үеэр Б.Пүрэвдагва: Архи тамхи, согтууруулах ундаа, баар цэнгээний газар зэрэг найман төрлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагаас бусад аж ахуйн нэгжийн төлдөг Улаанбаатар хотын хоёр хувийн албан татварыг 50 хувиар бууруулах саналаа НИТХ-д оруулж байна
Шатахуун, инфляцын үнийн өсөлттэй холбогдуулан аж ахуйн нэгж байгууллагууддаа төр дэмжлэг үзүүлнэ. Бизнес эрхлэгчдэд тулгарч буй дарамтыг бууруулж, татварын хөнгөлөлт олгосноор нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд нийт 8 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлэх юм гэв.
Сануулахад наймдугаар сарын 6-ны өдрийн НИТХ-ын хуралдаанаар аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхлэхэд шаардаж байсан 103 төрлийн зөвшөөрлийг цуцалсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )