Увс, Дундговь аймагт 8.0-10.0 см цастай байна

Автор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 25

Өнөө өглөөний /2024.04.24-25/ цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0.0-10.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Зүүнхангай, Хөвсгөлийн Жаргалант, Дундговийн Говь-Угтаал, Архангайн Эрдэнэбулганд 8.0...10.0 см, бусад хэсгээр 0.0-6.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Харин өнгөрсөн хоногт /2024.04.24/ баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх нутгаар 0.0-7.0мм бороо, нойтон цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Дундговь аймгийн Говь-Угтаал, Увсын Зүүнхангайд 7.0мм,Архангайн Цахир, Өвөрхангайн Зүүнбаянд 5.0 мм, бусад нутгаар 0.0-4.1 мм байна.

 

  •  
  •  
  •  
  •  
  •  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top