Ван И: АНУ, Хятадын зөрчилдөөн хоёр талдаа алдагдалтай

2024 оны 04 сарын 26

БНХАУ болон АНУ-ын хоорондын зөрчилдөөн нь хоёр талд хоёуланд нь алдагдалтай гэж Хятадын Гадаад хэргийн сайд Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй Бээжинд уулзах үеэрээ мэдэгджээ.

Ван И мөн “Хоёр улсын Төрийн тэргүүний удирдлага дор харилцаа ерөнхийдөө тогтворжиж, хоёр талын яриа хэлэлцээ, хамтын ажиллагаанд эерэг талууд гарч ирсэн. Хоёр улсын ард түмэн болон олон улсын хамтын нийгэмлэг үүнийг нааштайгаар хүлээн авч байгаа. Гэхдээ зарим сөрөг хүчин зүйл хуримтлагдсан хэвээр байна” гэжээ.

Үүний зэрэгцээ дэлхийн асуудлыг шийдвэрлэх олон улсын хамтын ажиллагаа нь Хятад, Америкийн аль алинд нь ялалт болохыг хэлсэн байна.

Мөн уулзалтын үеэр Хятадын Гадаад хэргийн сайд АНУ-ыг Хятадын аюулгүй байдлын улаан шугамыг зөрчихгүй байхыг анхааруулжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top