Түймрийн утаа нь нүүрсний утаа, машины угаарын утаатай адилхан хүний эрүүл мэндэд маш их сөрөг нөлөөтэй. Түймрээс гарах утаанд агаар бохирдуулдагч азотын давхар исэл, хүхрийн давхар исэл, PM2.5, PM10 гэх мэт нарийн ширхэгт тоосонцрууд агуулагддаг.
Түймрийн утаагаар амьсгалахад хоолой үрэвсүүлж амьсгал боох, ханиалгах, дотор муухайрах, толгой өвдөх зэрэг олон шинж тэмдэг илэрдэг. Ялангуяа архаг суурь өвчтэй, багтраа, харшилтай, зүрхний өвчтэй, бага насны хүүхэд, хэт мэдрэг, жирэмсэн эхчүүд, ахмад настнуудын эрүүл мэндийн байдлыг илүүтэй дордуулж, амь насанд ч хүрэх аюултай
Түймрийн дараах хор уршиг, сөрөг нөлөө хэмжээлшгүй их учраас түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал юм.
Сэтгэгдэл ( 0 )