Халдлагад өртсөн Словакийн Ерөнхий сайдад дахин мэс засал хийхгүй

Автор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 17

Словакийн Ерөнхий сайд Роберт Фицогийн амь насанд халдсан хэрэг гарсан билээ. Цээж, хэвлий, хөл рүүгээ буудуулсан Ерөнхий сайдыг эмнэлэгт нисдэг тэргээр хүргэж, мэс засал хийсэн ч биеийн байдал нь хүнд байсан.

Тэгвэл Словакийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Петер Пеллегрини “Ерөнхий сайд Роберт Фицод дахин мэс засал хийхгүй. Түүний амь нас аюулгүй болсон ч биеийн байдал нь хүнд хэвээр байна. Даваа гарагт эмч нар хуралдаж, Банска-Бистрица хотод эмчилгээг үргэлжлүүлэх, гэрийнх нь ойролцоох эмнэлэгт шилжүүлэх эсэхийг шийднэ” гэжээ.

Словакийн Ерөнхий сайд болсон явдлын талаар бүх зүйлийг санаж байгаа ч бие нь сайнгүй хэвээр байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu