З.Санждорж болон түүний зөвлөх нарыг цагдан хорих хугацааг СУНГАЛАА

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 29

“Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж болон түүний зөвлөх Д.Бямбажав нарыг өнгөрөгч дөрөвдүгээр сард саатуулсан.

Тэднийг гаднын тагнуулд мэдээлэл дамжуулж, Х Богдыг тодруулах үйл ажиллагааг удаашруулахад нөлөөлж байсан гэдэг үндэслэлээр шалгаж байгаа ба үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос хүргүүлжээ.

Улмаар өчигдөр дээрх саналыг хэлэлцээд, нэг сарын хугацаагаар үргэлжлүүлэн  цагдан хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top