Өнгөрөгч амралтын өдөр Монгол Улсад тагнуулын үйл ажиллагаа явуулсан БНХАУ-ын нэг, Монгол Улсын хоёр иргэнийг албаныхан саатуулсан тухай бид мэдээлсэн.
Улмаар дээрх сэжиг бүхий иргэдийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19.4-т заасан гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа билээ.
Бидэнд ирүүлсэн мэдээллээр, “Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж болон түүний зөвлөх Д.Бямбажав нарыг БНХАУ-ын иргэнд хууль бусаар мэдээлэл дамжуулж байсныг удаан хугацааны шалгалтын явцад тогтоосон байна.
Түүнчлэн, “Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж нь нэр бүхий хийдийн хамба нартай хамтарч БНХАУ-ын иргэдээс хандив нэрээр их хэмжээний мөнгө авч, Х Богдыг тодруулах үйл ажиллагааг удаашруулах арга хэмжээнд нөлөөлсөн гэдэг мэдээлэл бий.
Сэтгэгдэл ( 7 )
ЭНЭ ХҮНД БАС ЗӨВЛӨХ ГЭЖ ХҮН БАЙНАА ЮУН ХАМБА ВЭ ХЭН ТИЙМ ХЭРГЭМ ӨГСӨН БОЛОХ УУ
Нүгэл нь нүдээрээ гарна
За яахавдээ тагнуул хийсэн гэдэг нь юу л бол.эд нарт олддог маш нууцын тамгатай материал гэж ч хаана бхав.тагнуул туршуулын хэрэгт чухал нууцыг мэддэг,тэрэнтэй харьцдаг этгээд л холбогддог.энэ лам нар болохоор яахав мөнгө аваад хариуд нь нөгөө нэг богд могд гээд хүүхдийг тодруулах ажилд чадах чинээгээрээ саад болох талын юмыг л хийсэн талтай.бусад улсад болохоор гадны төлөөний этгээд,нөлөөлөх агент г.м ойлголт бдаг.тусгай хууль ч бдаг даа.тагнуул туршуулын үйл ажиллагаанаас бол шал ондоо зүйл.
Бурханы гэсгээл хүртэх байхдаа!
За тэгнэ ээ энэ хүн бүр нэг гажигтаад бсийм
тэр нэр бүхий хамба нар гэдэг нь хэн хэн юм?
даанч дэндүү л байсан юмаа