Хуурамч богдод зориулсан гэгээнтний суудал, хувцас өмсгөлийг эд мөрийн баримтаар хураан авчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 17

-Тэрбээр 2020 онд өөрийн нууц хүүг X Богдод өргөмжлөхөөр зэхэж, түүнд тусгайлан зориулж гэгээнтний суудал захиалан хийлгэж, хувцас өмсгөл, шашны эд зүйлсийг бэлтгэсэн байжээ-


Дөрөвдүгээр сарын эхээр “Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж болон түүний зөвлөх Д.Бямбажав нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19.4-т заасан гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэрэгт холбогдуулан саатуулсан билээ. Тэднийг гаднын тагнуулд мэдээлэл дамжуулж, Х Богдыг тодруулах үйл ажиллагааг удаашруулахад нөлөөлж байсан гэдэг үндэслэлээр шалгаж, одоо ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа юм. Шалгалтын дүнд “Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж нь “хуурамч”  богд тодруулахаар бэлтгэж байсныг эд мөрийн баримтыг олж, тогтоожээ. Тодруулбал, тэрбээр 2020 онд өөрийн нууц хүүг X Богдод өргөмжлөхөөр зэхэж, түүнд тусгайлан зориулж гэгээнтний суудал захиалан хийлгэж, хувцас өмсгөл, шашны эд зүйлсийг бэлтгэсэн байжээ.

Гэвч тухайн үед дээрх үйл ажиллагаа биелэх боломжгүй болсон тул өөрийн зөвлөх Д.Бямбажавд эд зүйлсийг устгах даалгавар өгч байсан ч өнөөдрийг хүртэл устгаагүй байсныг албаныхан олсон байна. Эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр, түүний энэ хэрэгт нэр бүхий хоёр хийдийн хамба лам холбогдож болзошгүй гэх бөгөөд З.Санждорж мэдүүлэг өгөх үеэрээ тодорхой дурджээ.

X Богдоор тодруулахаар зэхэж байсан хүүгийн тухайд эргэн сануулбал, одоогоос арав гаруй жилийн өмнө З.Санждорж гэр бүлээс гадуур харилцаа тогтоож, С гэх эмэгтэйтэй дотно харилцаа үүсгэжээ. Энэ харилцаа нь гүнзгийрч С бие давхар болсноор З.Санждорж нь Сэлэнгэ аймгийн Зүүнхараа зүгт  бэр гуйлганд явж, хадамлаж байжээ. С-ийн эцэг эх нь өндөр настай хүмүүс байсан бөгөөд дагуулж очсон нөхрөө гэр бүлтэй хүн гэдгийг нууцалж явсаар тэдний хүү төрсөн байна.

Хүү төрмөгц З.Санждорж шинэ эхнэр хүүхдээ Баянзүрх дүүрэг, офицерын орчимд түрээсийн орон сууцанд оруулж, хоёр гэрийн дунд амьдарч иржээ. Энэ үед Х Богдыг тодруулах асуудал хүчтэй яригдаж эхэлсэн байсан бөгөөд Хятад улс богдыг тодруулах сонирхолгүй байсан учраас  З.Санждоржоор дамжуулан энэ ажлыг саармагжуулах “даалгавар” өгсөн гэгддэг.

Харин З.Санждорж, өөрийн “нууц” хүүг Төв ганданд суулгаж, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба, Номун Хан Д.Чойжамцад шавь оруулжээ. Үүний дараа хүүгийнхээ ээж С-ийн нэрийг солиулж, О болгон улсын бүртгэлд оруулсан байдаг.

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.178.107) 2024 оны 04 сарын 17

Лам хүн олон эхнэртэй байж болох хууль хэрэгтэй. Учир нь тэд л олон эхнэрийг тэжээж чадна. Тэд ажил хийхгүй ядрахгүй амар амьдрах нөхцөл монголд бий. Учир нь монголчууд маш их мухар сүсэгтэй тэнэг хүмүүс шүү дээ

0  |  0
S(103.212.116.168) 2024 оны 04 сарын 17

BOPW XXI80955877

0  |  0
Зочин(202.126.90.244) 2024 оны 04 сарын 17

ЯМАР ИЧДЭГГҮЙ НӨХӨР ХҮНИЙ АМЬДРАЛД ОРЖ БАЙНАА САНЖДОРЖ ЛАМТАН 2 ЭХНРТЭЙ БАЙНА УУ 3 ЭХНЭРТЭЙ БАЙНА УУ ХЭНД ХАМААТАЙ ЮМ БЭ ЗААВАЛ ХҮНИЙГ ХОРЛОХ САНАА ӨВӨРЛӨЖ ГЭР БҮЛ АЖИЛ ТӨРЛӨӨР НЬ ОРОЛДОХ НЬ МУУХАЙ БИШҮҮ ХОВ ХАРААЛ. ҮЙЛИЙН ҮР ХААЛГА АНДУУРАХГҮЙ УЧРААС ЧИНИЙ ГЭР БҮЛ ҮР ХҮҮХЭД ЧИНЬ САНЖДОРЖИЙГ ХОРЛОЖ БАЙГАА ЧАМ ШИГ ТА НАРЫГ НОЦНОДОО ТЭР ЦАГТ ЧИ БОЛОН ТА НАР МУУ ЗҮЙЛ ХИЙСНЭЭ ОЙЛГОХ БИЙВИЙ ХОРВОО ХЭНИЙГ Ч ХАРЖ Л БАЙДАГ ЮМ ШҮҮ

0  |  0
DENEG BUGESNUUD EE(124.158.108.82) 2024 оны 04 сарын 17

LAM NAM 2 USTSAN TSAGT HUGJIL DEVSHIL BODDOOO ORKUUDAAA, BAS MOGOI SHARE-LEHEE BOLICHUUL HEHEHE

0  |  0
zochin(98.214.171.138) 2024 оны 04 сарын 17

mongol lam naryn unen tsarau bugd 2-3 avgaitai buzaruud

0  |  0
zochin(98.214.171.138) 2024 оны 04 сарын 17

mongol lam naryn unen tsarau bugd 2-3 avgaitai buzaruud

0  |  0
zochin(98.214.171.138) 2024 оны 04 сарын 17

mongol lam naryn unen tsarau bugd 2-3 avgaitai buzaruud

0  |  0
S(103.212.116.168) 2024 оны 04 сарын 17

SXN SADARLI80955877

0  |  0
h(59.153.113.233) 2024 оны 04 сарын 17

hyatadiin tagnuuliig tsaazal

1  |  0
зочин(139.5.216.26) 2024 оны 04 сарын 17

хэцүү хүн бэ

1  |  0
S(103.212.116.168) 2024 оны 04 сарын 17

44DSH SEKSYG ERD80955877

0  |  0
S(103.212.116.168) 2024 оны 04 сарын 17

ANYSDI80955877

0  |  0
Чааваас даа(122.201.31.92) 2024 оны 04 сарын 17

Хэхэ харах царайны эвгүй гар уу үгүй юу? Нэг тийм төрөлхийн боож бүтэхгүй зүс царай байдаг лаа чааваас.

2  |  0
Монгол(66.181.188.66) 2024 оны 04 сарын 17

Монгол улс, түүний эрхэмлэдэг шашин үнэмшлийн эсрэг туйлын бузар хэрэг үйлдсэн этгээд насаараа хоригдох нигууртай

4  |  0
zochin(76.157.240.254) 2024 оны 04 сарын 17

ene butkui ee

2  |  0
asd(66.181.186.11) 2024 оны 04 сарын 17

iim caraitai hun huvrag baidgui l baighui yu

2  |  0
Бат-Эрдэнэ (202.9.46.176) 2024 оны 04 сарын 17

Хуурамч гэж яривал одоогийн энэ хүү ч хуурамч. Яаж ч бодсон биш.

2  |  3
zochin(49.105.94.96) 2024 оны 04 сарын 17

Mongol ardtumen Mongol lam nariig tolgoi deeree gargasnii gai lai olon garnaa Mongol lam gej erun ymar gavyatai uls ⁉️ ardtumen zovlongoor togloj jargal hiideg n herees hetersen muusai hoolnii sav naraas undur tatvar avj ulaanbaatar hog hotiin theverleg geed buh zuild orolthuulj baih lam gej zugeer suuj ardtumen nii harmaa hoosoldog hulgaich nar Mongol lam nar yum bich ⁉️ Mongol chuud mine ardtumen mine lam nar baidag mungu barj ochdog oo lam nart itgeed hudlaa shu ard tumen mine

1  |  0
зочин(66.181.186.138) 2024 оны 04 сарын 17

ямар учиртай ийм ажил хийж байгааг үндсэндээ ойлгосонгүй дээ

0  |  0
Зочин(66.181.171.211) 2024 оны 04 сарын 17

Балаг нь дуусдаггүй, бузар нь ундарсан пизда юмаа\n

2  |  0
1(202.9.40.212) 2024 оны 04 сарын 17

Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

0  |  0
Top