Хоёр эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн этгээдийг ШҮҮХ ХУРАЛ эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
3 цагийн өмнө

Өнгөрөгч 2024 оны зургаадугаар сард 16, 32 настай эмэгтэй бусдын гарт амь насаа алдсан хэрэг гарсан.

Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух  20 настай эрэгтэй Д гэгчийг холбогдуулан цагдан хориод байсан юм.

Тэгвэл уг хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 15.30 цагт эхэллээ.

Хэргийг сануулбал, нийслэлийн Чингэлтэй дүүрэгт 20 настай эрэгтэй Д гэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цахилгааны уртасгагч утсаар 16 настай охины хоолойг боож амь насыг нь хохироосон. Албаныхан уг хэргийг  шалгах явцад сэжигтэн этгээд  өмнө нь 32 настай эмэгтэйн амь насыг мөн хохироож, цогцсыг унтлагынхаа өрөөнд нуусан байдаг. Сэжигтэн этгээд нь хохирогч эмэгтэйчүүдтэй цахимаар танилцаж, улмаар гэртээ авч ирэн ийнхүү амь насыг нь онц хэрцгийгээр хөнөөсөн болохыг шалгалтын явцад тогтоожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top