Мэдээллийн ZINDAA.MN сайт өнгөрч буй долоо хоногт дэлхий нийтэд болон дотоодод болж өнгөрсөн онцлох үйл явдлын ээлжит тоймыг хүргэж байна.
УИХ-ын сонгуульд нэр дэвших 1245 хүнийг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэлээ
Сонгуулийн ерөнхий хорооны өчигдөр (2024.05.30)-ийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 19 нам, 2 эвслээс сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, бие даан нэр дэвшүүлэгч 46, нийт 1416 хүний баримт бичгийг ирүүлсэн.
Баримт бичгийг нягтлан шалгах хуулийн хугацаанд 17 нэр дэвшигч нэр дэвшихээс татгалзах хүсэлт гаргасныг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн авч холбогдох баримт бичгийг буцаав.
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нам, эвслээс нэр дэвшүүлсэн 1206, бие даан нэрээ дэвшүүлсэн 39, нийт 1245 хүнийг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор тогтоолоо.
Харин нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Тодруулбал,
О.Машбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор томилуулахыг дэмжиж, цэцийн гишүүдийг баталлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр О.Машбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор томилуулах тухай Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн зөвшилцөх саналыг хэлэлцэн дэмжив. Нууц санал хураалт явуулахад гишүүдийн 62.5 хувь нь дэмжсэн юм.
Мөн Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Ц.Цолмон, Б.Болдбаатар , Р.Батрагчаа нарыг томилох саналыг УИХ-аар хэлэлцэн баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.3 хувийн дэмжлэгтэйгээр дээрх томилгоог баталсан байна. Мөн Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс Д.Солонго, Б.Буяндэлгэр, Г.Тугалхүү нарыг чөлөөллөө. Тэдний бүрэн эрхийн хугацаа дуусаад байсан юм.
Нэг хүнд ноогдох банкны тоогоор Монгол дэлхийд эхний тавд оров
Насанд хүрсэн 100 мянган хүнд ногдох банкны салбарын тоогоор дэлхийд Сан Марино улс тэргүүлжээ. Түүний араас Болив улс орсон байна. Энэхүү жагсаалтыг гаргахдаа дэлхийн 170 орны банкнуудын салбарын тоо болон насанд хүрсэн хүн амын хамгийн сүүлийн мэдээллийг ашиглажээ. Жагсаалтыг тэргүүлсэн Сан Марино улсад насанд хүрсэн 100 мянган хүнд нийт 106 банкны салбар ногддог бол Болив улсад 72.07 салбар ногддог байна. Эхний тавд Болгар /61.47 салбар/, Монгол Улс /61.29 салбар/, Люксембург /56.54 салбар/ багтжээ. Жагсаалтын сүүлийг Ардчилсан Конго Улс /0.7 салбар/, Конго /0.67 салбар/, Украин /0.39 салбар/ мушгижээ. Дэлхийн дундаж үзүүлэлт 11.18 байна.
Папуа Шинэ Гвинейд хөрсний гулгалтын улмаас 2000 хүн амьдаараа булшлагдав
Папуа Шинэ Гвинейн Засгийн газар өнгөрсөн баасан гарагт болсон хөрсний гулгалт үүссэний улмаас 2000 гаруй хүн амьдаараа булшлагдаад байгаа тухай мэдээлж, НҮБ-д хандан олон улсын тусламж үзүүлэхийг хүссэн тухай Ройтерс агентлаг мэдээлэв. Тус улсын Энга мужийн Ямбали тосгоны 150 гаруй байшин шаварт булагджээ. Зарим газартаа хөрс, шавар нурангийн зузаан хоёр давхар байшинтай дүйцэхүйц хэмжээнд хүрсэн. НҮБ-ын мэдээллээр, 670 орчим хүн шавар, хөрсний нурангид дарагдав. Байгалийн гамшигт нэрвэгдсэн суурин алслагдмал бүсэд байрладаг бөгөөд хамгийн сүүлд 2000 онд хүн амын тооллого явуулсан тул амиа алдагсдын тоо ийм зөрүүтэй байгааг Ройтерс агентлаг тодруулсан байна.
Сэтгэгдэл ( 6 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

ИРГЭДЭЭ МӨЛЖДӨГ БАЙДЛААРАА МОНГОЛЫН БАНКУУД ДЭЛХИЙД ЭХНИЙ 5-Д ЖАГСАВ
Иргэд нь ядуу байхад тийм олон банктай байж болох уу яг нөгөө хэт олон их дээд сургууль шиг
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарс