WEEK in BRIEF I Аллагын гэрч ам нээсэн, Д.Амарбаясгалангийн "хөдөлгөөнтэй" ДОЛОО ХОНОГ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 27

Мэдээллийн ZINDAA.MN сайт өнгөрч буй долоо хоногт дэлхий нийтэд  болон дотоодод болж өнгөрсөн онцлох үйл явдлын ээлжит тоймыг хүргэж байна.


-С. ЗОРИГ АГСНЫ ЭХНЭР Б.БУЛГАН 26 ЖИЛИЙН ДАРАА АМ НЭЭЖ, Ц.ЭЛБЭГДОРЖ РУУ “ЧУЛУУ” ШИДЛЭЭ-

Тэртээ 1998 онд бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан С.Зориг агсны гэргий Б.Булган бүтэн 26 жилийн дараа хэвлэлд ам нээж, бүтэн цагийн ярилцлагыг арав гаруй телевизээр цацсан нь олны долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байлаа.
Тэрбээр “Би ганцхан л юм хэлнэ. Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордог” гэж хэлсэн нь анхаарал татаж байна.
Мөн “Би 1998 оноос хойш цагдаа, Ажлын хэсэг гээд бүгдэд нь итгэж явсан. За, илрүүлчих байх. Хийчих байх гэж дандаа найдаж, бодож явдаг байсан. Одоо бол  итгэл алдарсан. Тэр 2015 оноос хойш шүү. Энэ хэргийг хаая гэдэг хүн байгаад байна. Хэнд ч хамаагүй тохоод. Би таамаг дэвшүүлмээргүй байна. Би ганцхан юм л хэлнэ. Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордог. Нэг юм хэлээд байна аа даа. Би бол хэлж байна гэж бодож байна” хэмээн утасны үзүүрийг ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж руу чиглүүлж, орхиод байна.

Харин үүний араас Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын хувийн захидал харилцааг хуулийнхан нэгжлэгийн үеэр олсон талаараа мэдээлж, түүний хувьцаа эзэмшдэг “Ачит ихт” компанийн гүйцэтгэх захирал асан нэг хүнийг яллагдагчаар татаж, П.Цагаан нарыг яллагдагчаар татах санал гаргасан гэдэг мэдээлэл өгсөн юм.

Түүнчлэн эдгээрийн дараа хэд хэдэн баривчилгаа явуулахаар явуулахаар бэлтгэж эхэлсэн талаар баттай эх сурвалжийн мэдээлэл байна.

-БНХАУ-ын ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И, АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАР УУЛЗЛАА-

Өнгөрч буй долоо хоногт олон улсын анхаарлыг татсан нэг асуудал бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений БНХАУ-д хийж буй айлчлал байв.
Энтони Бликен дөрөвдүгээр сарын 24-26-нд тус улсад айлчилсан бөгөөд БНХАУ болон АНУ-ын хоорондын зөрчилдөөн нь хоёр талд хоёуланд нь алдагдалтай гэж Хятадын Гадаад хэргийн сайд Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй Бээжинд уулзах үеэрээ мэдэгджээ.

Үүний зэрэгцээ дэлхийн асуудлыг шийдвэрлэх олон улсын хамтын ажиллагаа нь Хятад, Америкийн аль алинд нь ялалт болохыг хэлсэн байна.

Мөн уулзалтын үеэр Хятадын Гадаад хэргийн сайд АНУ-ыг Хятадын аюулгүй байдлын улаан шугамыг зөрчихгүй байхыг анхааруулжээ.

-МАЛЧДЫН МАРГААШ: ШИНЭ ХОРШОО ХӨТӨЛБӨР-

Монгол Улсын сайд Д.Амарбаясгалангийн санаачилж, зохион байгуулж буй “Шинэ хоршоо” хөтөлбөр өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлор үйл явдлын нэг байлаа.

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг /2024.04.20/ өдөр УИХ-аар баталсан. Улмаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дээрх хуулийг хэрэгжүүлэх гол хөшүүрэг нь болох “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа юм.

“Шинэ хоршоо” хөдөлгөөн нь малчид хоршооны хэлбэрээр ажиллаж, хөрөнгө оруулалтын зээл авч, түүхий эдээ зах зээлд өндөр өртгөөр борлуулж ашиг орлого олох боломжийг бүрдүүлэх зорилготой.

Тодруулбал, малчид хоршоонд сайн дураар нэгдэнэ. Хоршоонд нэгдсэн малчин өрх арилжааны банкнаас 3-5 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын чиглэлийн 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан авах боломж бүрдэнэ. “Шинэ хоршоо”  хөдөлгөөн өрнөснөөр дундаж орлоготой чинээлэг малчин өрх бий болж, малчин айлын сарын орлого 5 сая төгрөгт хүрэх боломж бүрдэнэ гэдгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцолж байлаа.

-Р.БАЗАРААГ ГАДУУР ШАЛГАХ ХҮСЭЛТИЙГ ШҮҮХ ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ-

"Алтайн хүдэр" ХХК-ийн захирал, Р.Базарааг дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албанаас саатуулж, нэг сар цагдан хорихоор болсон.

Улмаар шүүгдэгч Р.Базарын өмгөөлөгч нар түүнийг цагдан хорих тухай гаргасан шүүгчийн захирамжийг эсэргүүцэж гомдол гаргасныг өнгөрөгч долоо хоногийн мягмар гарагт хэлэлцээд хүлээн авахаас татгалзсан юм.

Энэ талаар түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан “Юуны өмнө миний үйлчлүүлэгч Р.Базартай холбоотой мэдээлэл, түүний нэр хүнд, бизнесийн нэр хүндэд халдсан буруу ташаа мэдээлэл хэвлэлээр явж байна. Ямар эх сурвалжаас ийм мэдээлэл тараагаад байгааг би мэдэхгүй байна. Түүнийг нүүрстэй холбоотой гэх мэдээлэл нь буруу ташаа тул ташаа мэдээллийг цацсан хэвлэл мэдээллийн байгууллагуудад гомдол гаргах болно. Өнөөдрийн хувьд миний үйлчлүүлэгчийг цагдан хорих тухай шүүгчийн гаргасан захирамжийг эс зөвшөөрч, өмгөөгчид нь гомдол гаргасан байгаа. Түүнийг гадуур шалгах бүрэн боломжтой. Зайлшгүй цагдан хорих үндэслэл байгаагүй. Тийм учраас түүний өмгөөлөгчдийн зүгээс заавал цагдан хорьж байж хэрэг шийдвэрлэдэг процессыг үндэслэлгүй гэж үзэж байна” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tohoi.(178.209.133.214) 2024 оны 04 сарын 27

Elbegdorj Mongoliin byh setgyylchidiig tsugluulaad HelsenBi Zorigiig alsan hyniig medene heleh yy geedel Zorig uuriiguu alsan hyniig harsan uuruul medene gej heleed medegdel hiisen bardam aluurchin daa.S.Bayar.E.Batyyl .Ts.Elbegdorj. Dorilogjav.Halzan.Ganbold Otgonbileg ,N,Bagabanid nar holbootoi bolj bna.

0  |  0
Хувьцаагаа авъя аа.(103.212.117.97) 2024 оны 04 сарын 27

Ерөнхийлөгч Элбэгдоржоос Спирт бал бурмын хувьцаагаа авмаар бнаа. Бидний хувьцааг дээрэмдсэн ерөнхийлөгч.

0  |  0
zochin(66.181.180.57) 2024 оны 04 сарын 27

ter shono ba i said chi muu alurchin gichi gej hargaal ihel muhai gutajile

0  |  0
Top