Өнгөрсөн онд гол, усны ослоор 14 иргэн амь насаа алджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 03

 

Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 14 иргэн гол, усанд осолдож амиа алдсан. Үүнээс том хүн 11, гурван хүүхэд байна. Алба хаагчид 36 иргэнийг /12 хүүхэд, 24 том хүн/ гол, усны ослоос авран хамгаалж ажилласан.

Иргэдийн Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу зорчих хөдөлгөөн нэмэгдэж, аялал зугаалгын үе эхэлсэнтэй холбогдуулан дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
  • Хүүхдийг гол горхи, нуур, цөөрмийн ойр тоглуулахгүй байх
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
  • Булчин, шөрмөс татсан үед гол усанд орохоос татгалзах
  • Хийлдэг гудас, завьтай голд орохгүй байх
  • Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын баталгаат зам гүүрээр зорчих
  • Голын эрэг дагуу байрласан сануулга, самбаруудыг анхаарч аюулгүй байдлаа хангаж, гол, усны ослоос сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top