Бичлэгт нэр дурдагдсан этгээдүүдийг ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 06

Өчигдрөөс эхэлж олон нийтийн сүлжээнд “Temuulen Tsolmon” гэх хаягаас хар тамхи хэрэглэж мансуурах явцдаа хар тамхи хэрэглэдэг байсан болон худалдан борлуулдаг хүмүүсийн талаар ярьж буй бичлэг иргэний бичлэг цацагдсан.

Дээрх иргэн нь УИХ-ын гишүүн асан Р.Бурмаагийн хүү Ц.Тэмүүлэн бөгөөд одоо АНУ-д амьдардаг. Тэрбээр сошиал сүлжээнд лайв хийхдээ өөрийгөө болон тус улсад хуулиар зөвшөөрөгдсөн каннабисын төрлийн ургамал хэрэглэж, хар тамхи хэрэглэх аргачлалыг зааж, сурталчилж байгаа нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж эхэллээ.

Тэрбээр, монголд байх хугацаандаа Батий гэх этгээдээс хар тамхи худалдан авч Жавхлан, Зүчи, Мөндөл, Хангал гэх иргэдийн хамтаар хэрэглэдэг байсан. Харин тэдэнд хар тамхи худалдсан Батий гэгч нь Анужин гэх этгээдээр дамжуулан Монгол улсын хилээр хар тамхи мансууруулах бодис хууль бусаар нэввтрүүлдэг байсан тухай мэдээлсэн юм.

Дээрх нэр дурдагдсан этгээдүүдийг Хар тамхитай тэмцэх газраас шалгаж эхэлсэн байна.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэрэгт олны танил дуучид, спортынхон холбогдох болсон нь нийгэмд сөрөг үр дагаврыг үзүүлж байна. Иймд олон нийтийн сүлжээнд төрөөс хяналт тавих, зарим хуульд өөрчлөлт оруулж эрхзүйн боломжийг бүрдүүлэх, хүүхдийн цахим хэрэглээнд хяналт тавих зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(103.140.10.218) 2024 оны 06 сарын 11

Хар тамхийг газар авахуулахгүй л гэж төр хүсэж байгаа бол хаана ч байсан татаж авчираад дээд хэмжээг нь 25 жил дэглэмийн ялгаатайгаар зүйлчилчихвэл л дарагдана .тэр сошиалаар солиороод байгаа нөхрийг авчираад хэргийг нь хүлээлгэж хуулийг хэрэгжүүл хуцахаа больчихоно хар тамхи оролдогсод дуртай дургүй хязгаарлагдана төр, хуулийнхан ажлаа шуурхай хий .

1  |  0
O (122.201.31.96) 2024 оны 06 сарын 11

\n

1  |  0
?(66.181.161.159) 2024 оны 06 сарын 11

Хар тамхитай тэмцэх гэж байгаа бол хуулийн заалтийг нь дээд цжгт нь хүргэж чангал, үгүй бол цагдаа нь явж явж бариад авдаг шүүхэд очоод замардаг. Энэ нь ДОХ оос дутахгүй аюул… юун тусгаар тогтнол улс орон, бүгд дуусна шүү. Нөгөө олон эх орончид хөх улаан хөдөлгөөнүүд яагаад ийм тодорхой зүйл дээр дуугарахгүй байна ?. Их хурлын сонгуульд халтуур хийх гээд явсан уу ?

7  |  1
S(59.153.115.64) 2024 оны 06 сарын 10

ANUSDI80955877

2  |  0
зочин(66.181.185.225) 2024 оны 06 сарын 10

тэнэг новш

0  |  1
Top