Н.Номтойбаяр: Сонгууль шударга явагдахгүй байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 16

Үндэсний Эвсэл 19.00 цагт мэдээлэл хийлээ.

Эвслийн тэргүүн Н.Номтойбаяр “УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа ид  өрнөж байна. Хуулийн хугацаа зааж сурталчилгааны ажил эхэлснээс хойш Үндэсний Эвсэл одоогийн байдлаар нийслэл Улаанбаатар хотын нийт дүүрэг, орон нутгийн 11 аймгийн иргэд сонгогчид, гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцуулаад  явж байна. Харамсалтай нь сонгууль ердөөсөө ч шударга болохгүй байна. Үүний нэг тод жишээ гэвэл, СЕХ хуралдаж нэр дэвшигчдэд батламж олгохынх өмнө МАН-аас нэр бүхий гурван нэр дэвшигч хандаж, “матаж” гэх юм уу, хууль зөрчин гүтгэж, “Энэ гурван хүн чинь МАН-ын гишүүд юм” гэж албан бичиг хүргүүлснээр, түүнд нь СЕХ үндэслээд манай гурван нэр дэвшигчийг хасаад байсан. Хасагдсаны дараа хууль заасан эрхийнхээ дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж, улмаар шүүх хуулийн дагуу шийдсэнээр дөнгөж өнөөдөр буюу сонгуулийн сурталчилгааны 16 хоногийн зургаан өдөр нь үндсэндээ өнгөрчихөөд байхад сая батламжийг нь олгох шийдвэрийг СЕХ-ноос гаргалаа. Ингээд  нэр дэвших эрхээ авсан Даваагийн Ганболд, Пүрэвээгийн  Баярхүү нарт батламжийг нь гардуулж байна. Сонгуулиа шударга явуулья. Гарааны нэг шугамаас хамтдаа эхэлье гэж эрх баригч  Ардын намд удаа дараа уриалсан. Хуульдаа ч тэгш шударга өрсөлдөх зүйл заалтуудыг зааж өгсөн. Гэтэл хоёр нэр дэвшигч маань Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэд сонгогчидтойгоо уулзах зургаан хоногийн боломжийг  алдлаа. Тэд улс орны хэмжээнд болон Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт тулдгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэе гэж нэр дэвшсэн. Сонгочгидтой уулзаж, учир байдлаа ярьж итгэлцэлд тулгаарлаж иргэд сонгогчид сонголтоо хийдэг. Харамсалтай нь сонгуулийн сурталчилгааны зургаан хоног өнгөрчихөөд байна. Эрх баригчид энэ байдлаасаа  ичих хэрэгтэй. Ийм байдлаар иргэд сонгогчдын нүүрийг яаж харж чадаж байна аа. Өрсөлдөгчдийнхөө амыг таглаж, гар хөлийг нь уяж далд хийчихээд, ийм байдлаар сонгууль шударга явна гэж хэзээ ч байхгүй” гэж мэдэгдлээ. 

М.Зул

 

Top